Гуравдугаар сарын 26. Тбилисийн Их Дуулга тэмцээний эхний өдөр
-Эмэгтэйчүүдийн -48 кг жингийн А хэсгийг толгойлон барилдсан МУГТ М.Уранцэцэг, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Итали Улсын тамирчин Пэтитто Софиаг, хэсгийн аваргын төлөө Румын Улсын жүдоч У.Моникаг, хагас шигшээ барилдаанд Б хэсгийн аварга болсон Сербийн жүдоч Стэнжер Марусаг, аваргын төлөө Италийн тамирчин Милани Францескаг ялснаар алтан медалийн болзол хангасан юм.
-Эрэгтэйчүүдийн -60 кг жингийн Б хэсэгт манай орны жүдоч Л.Өнөболд, Д хэсэгт Э.Ариунболд нар барилдсан. Л.Өнөболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Гүржийн тамирчин Чадунели Лашад ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжсэн. Харин Э.Ариунболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Йордан Улсын жүдоч Алмансоур Билалыг, гуравдугаар тойрогтоо Израйл Улсын тамирчин Еэхудал Лаеийг ялж, хэсгийн аваргын төлөө Гүржийн бөх Нозазе Тимурт ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Азербайжан Улсын жүдоч Х.Караматад ялагдсанаар шагналт долдугаар байрт оров.
-Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн Б хэсэгт хүч үзсэн Б.Хорлоодой эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Мексик Улсын жүдоч Олвера Лузыг ялж, гуравдугаар тойрогтоо Гүрж Улсын тамирчин Лэвецка-Шукванд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жингийн С хэсэгт Монгол Улсын тамирчин Г.Хэрлэн барилдаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Их Британийн жүдоч М.Фриер, гуравдугаар тойрогтоо Гүрж Улсын жүдоч Цифианы Бека, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын жүдоч Пулаев Михайлыг ялж, хасагдах шатанд Узбекистан Улсын жүдоч Нуриллаев Сардорт ялагдал хүлээсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Гүрж Улсын тамирчин Баграти Нинашвилиг ялж, хүрэл медал хүртэв.
-Эмэгтэйчүүдийн -57 кг жинд тэмцээний С хэсэгт өрсөлдсөн Л.Энхрийлэн эхний тойрогтоо Болгар Улсын жүдоч У.Миненковаг ялж, хоёрдугаар тойрогтоо Румын Улсын тамирчин О.Лореданад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж, үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Гуравдугаар сарын 27. Тбилисийн Их Дуулга хоёр дахь өдөр
-Тэмцээний хоёр дахь өдрийн салхийг хагалж, эрэгтэйчүүдийн -73 кг жингийн С хэсэгт Г.Одбаяр, Д хэсэгт Ц.Цогтбаатар нар барилдав. Г.Одбаяр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Польш Улсын жүдоч Ш.Дамианыг ялж, гуравдугаар тойрогтоо Армен Улсын тамирчин Карапетиан Фердинандад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Португалийн жүдоч Фернандо Жоа, гуравдугаар тойрогтоо Итали Улсын жүдоч Г.Эспосито, хэсгийн аваргын төлөө Гүрж Улсын тамирчин Алеко Мамиашвили, хагас шигшээд Косово Улсын жүдоч Акил Гиаковаг ялж, аваргын төлөө Канад Улсын жүдоч Артур Маргелидоныг ялснаар аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэрбээр Тбилисийн Их Дуулгад аваргалснаар Их Дуулга тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн амжилттай боллоо.
-Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн С хэсэгт Н.Дагвасүрэн барилдаж эхний тойрогтоо Гүрж Улсын жүдоч Гочилазе Димитриг ялж, хоёрдугаар тойрогтоо Египетийн жүдоч Абдэлаал Мохамедэд ялагдсанаар үзэгчийн суудалд шилжсэн юм.
Гуравдугаар сарын 28. Тбилисийн Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр
-Эрэгтэйчүүдийн -90 кг жингийн Б хэсэгт Г.Алтанбагана барилдаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Лихтенштейн Улсын жүдоч Щвендингер Рафаелыг, гуравдугаар тойрогтоо Унгар Улсын тамирчин Гоз Роландыг, хэсгийн аваргын төлөө Казахстан Улсын жүдоч Бозбаев Исламыг ялсан ч хагас шигшээд Итали Улсын тамирчин Николас Мунгаед ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаж, Узбекистан Улсын жүдоч Йандрев Шемухаммедыг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
-Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн С хэсэгт Э.Гандиймаа барилдаж, эхний тойрогтоо Казахстан Улсын жүдоч Маратова Назгулд ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжсэн.
-Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн Д хэсэгт Ө.Дүүрэнбаяр барилдаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбекистан Улсын тамирчин Юусупов Алишерт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
О.БАТ-ЭРДЭНЭ

| Монгол Улсын жүдочид Тбилисийн Их Дуулга тэмцээнээс хоёр АЛТ, хоёр ХҮРЭЛ медаль хүртэж, багаараа гуравдугаар байранд шалгарлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |