Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву 2026 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хуланг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх талаар ярилцсан байна. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах.Тээвэр логистикийн холболтыг сайжруулах чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний харилцан айлчлалын агуулга, бэлтгэл ажлын талаар санал солилцов. Хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тогтов. Гадаад харилцааны яамд хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулахыг онцолжээ. Ахмад, дунд болон залуу үеийн дипломатчдын солилцоог дэмжих, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар үр дүнтэй ярилцав.
| Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |