Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа. Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар танилцуулжээ. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Олон улсын нислэгийн аюулгүй байдлын үнэлгээ (IASA) аудит шалгалтад хамрагдах чиглэлээр хийж буй бэлтгэл ажил болон техникийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
“The Wicks Group” компанийн захирал Гленн Викс Монгол Улсын иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагаа, зохицуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлуудын талаар танилцуулжээ. Цаашид мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл ажлыг тогтвортой үргэлжлүүлэхийн чухлыг онцлов.
Талууд Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх зорилтын хүрээнд иргэний нисэхийн салбарын чадавхыг бэхжүүлнэ гэлээ. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны “Category 1” зэрэглэлд хүрэх бэлтгэл ажлыг урагшлуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.
| Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав |
|
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |