”Ажиа гэгээнтэн” Лувсантүвдэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайд Ө.Батбаяртай уулзав. Уулзалтын үеэр Ажиа гэгээнтний Монгол Улсад олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн хүмүүнлэг, буяны үйлс болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
“Ажиа гэгээнтэн” Монголын хүүхэд, залуус, ахмад настны сайн сайхны төлөө олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ. Түүний санаачилгаар 2014 онд ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийг байгуулан Монгол Улсад хандивласан юм. Мөн суралцах хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн боломж хязгаарлагдмал оюутан залуусыг дэмжих “Зөв тэтгэлэг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж, өдгөө найм дахь удаагийн элсэлтээ авч, нийт 140 гаруй оюутан, залуусыг хамруулаад байна.
Түүнчлэн ахмад настны эрүүл мэнд, нийгмийн идэвх, оролцоог дэмжих зорилгоор таван давхар цогцолбор бүхий Ахмадын хөгжлийн төвийг санаачлан байгуулж, Улаанбаатар хотод хандивласан зэрэг Монголын хүүхэд, залуус, ахмад настанд чиглэсэн хүмүүнлэгийн олон үйлсийг тууштай хэрэгжүүлж, монгол түмнийхээ сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Элчин сайд Ө.Батбаяр “Ажиа гэгээнтэн”-ий Монголын ард түмний сайн сайхны төлөө хэрэгжүүлж ирсэн энэрэнгүй, буянтай үйлсэд талархал илэрхийлж, цаашдын буян номын үйлсэд нь амжилт хүслээ.
| “Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |