Улсын арслан Б.Орхонбаяр өчигдөр болсон Дотоодын цэргийн 80 жилийн ойн барилдаанд түрүүлсэн билээ. Бид түүний аав Н.Баярсайханы ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
Хүү минь нэг өдөр “Манай суманд бөхийн багш ирсэн. Бөхөөр хичээллэх хүүхдүүд шалгаруулж авахад нь би тэнцсэнгүй” гээд урамгүйхэн орж ирсэн. Тэгэхээр нь би багштай нь ярьж, хүүгээ бөхийн секцэнд нь оруулж байлаа. Хүү минь дуртай байсан болохоор чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийж, мэрийсэн гэж боддог.
“Би заавал амжилтад хүрнэ” гэж зүтгэдэг хүүхэд байсан. Эхнэр бид хоёрыг Хөвсгөл аймаг руу ажлаар явсан хойгуур Сэлэнгэ аймаг рүү хүүхдийн барилдаанд яваад түрүүлчихсэн байсан.
Хүү том цол аваад оргилд хүрчихээр баярлаад, доглон нулимс гардаг юм билээ. Хүү минь барилдахаар явахдаа аав, ээждээ үнсүүлээд, ээжийнхээ цай, хоолыг идээд гардаг. Барилдаж байгаа хүн бүхэн цол авна гэж гардаг шүү дээ.
Орхонбаяр дунгуйлдаж татах, хонгодож түрэх, баруун, зүүнгүй хөмрөх уран барилдаанаараа наадамчин олныг баясгаж 19-хөн настайдаа улсын начин болж байсныг үзэгч түмэн мэдэх байх.
Хүүгийнхээ сэтгэл зүйг тайван байлгахыг хичээдэг. Бас багш, дасгалжуулагч нарынхаа зааснаар бэлтгэлээ сайн хийж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг нь багаас нь ойлгуулчихсан. Тийм болохоор хүүгээ цаашид ч гэсэн амжилттай сайхан барилдаж, олон түмний амны билгээр улсын аварга болж, уран барилдаанаараа үзэгч түмнээ баясгана гэдэгт үргэлж итгэдэг.
Хүүгийнхээ барилдааныг ихэвчлэн дэргэдээс нь үздэг. Гэхдээ телевизээр үзэх үе бий. Тэгэхэд нь ээж нь цай сүүнийхээ дээжийг баян хангайдаа өргөдөг. Харин би хүүгээ давах юм бол ухасхийн босож, харайж, орилж хашхирах нь энүүхэнд. Харин уначих юм бол тэр дээр тэгээд алдчихлаа гэж дотроо бодоод өнгөрдөг. Харин огт уначихлаа гэж харамсдаггүй юм. Хүүд минь их ирээдүй бий болохоор тэр байх.
Хүү минь их зөөлөн, дөлгөөхөн, намуухан хүн шүү дээ. Хүү минь шүлэг, эссэ бичдэг, уран уншдаг, сайхан зурдаг байсан. Тийм болохоор нь хүүгээ номын хүн болно гэж боддог байлаа. Уран уншлагийн уралдаанд ахтайгаа хамт аймаг руу тэмцээнд оролцохоор хүртэл явдаг авьяастай хүүхэд байсан.
Манай сумынхны зовлон, жаргалаа хуваалцдаг, өглөөний нар хардаг сайхан овоо сумын төвийн баруун талд бий. Хүү минь ч гэсэн цагаан сарын шинийн нэгэнд овоон дээрээсээ нараа харж, өргөл барьцаа өргөдөг. Тэр жилдээ амжилттай сайхан барилддаг даа. Сумын минь зүүн талд нь ээж мод, баруунтай нь Товхан уул, урдаа Цагааннууртай, хойноо Хууч гэх уултай сайхан нутаг бий. Тэгээд тойроод л газар тариалан эрхэлдэг тариалангийн талбайтай. Энэ нутгаас төрөн гарсан “Боохой” хэмээх Данзан арслангаас хойш 68 жилийн дараа хүү минь улсын арслан цол хүртэж, үе уламжлалыг нь залгаж, орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваад нь хүүгээрээ бахархдаг.
| УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАНЫ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |