Өнгөрсөн 15 жилийн хугацаанд найман удаа тэгш тоглогч, шилдэг довтлогчийн шагнал хүртсэн. Мөн Монгол Улсын шигшээ багт 12 жил тоглосон энэ цаг үеийн онцлох тамирчдын нэг билээ.
-Сайн байна уу. “Үндэсний дээд лиг”-т арав дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Өнгөрсөн жилийнхээ аваргыг батлах гэж орлоо, санасандаа хүрлээ. Мөн “Шилдэг тоглогч” хэмээх шагнал хүртлээ. Энэ жил зогсолтгүй бэлтгэлтэй байсны давуу тал гарч, жигд сайхан тоглолоо. Багийнхандаа болон миний ард үргэлж дэмжиж, арыг минь дааж үлддэг гэр бүлдээ, багш нартаа баярлалаа. Мөн намайг 23 жилийн турш дэмжиж байгаа волейбол сонирхогчдодоо баярлалаа.
-Та спортын гараагаа “Эрчим” багаас эхэлж, хэсэг хугацаанд өөр багт тоглосон гэдэг байх аа.
-Тийм ээ, “Энагурэ”, "Алтайн барс", “Дархан Сет" багаас дээд лигт өрсөлдсөн. “Эрчим” баг маань эмэгтэй баггүй байж байгаад 2022 эргэн байгуулагдсан. Ингэхдээ бид хоёр жил дараалан аваргын цом өргөлөө.
-Багийнхныхаа тухай яриа дэлгээч?
-Манай багийн тамирчдын дийлэнх нь олон жил хамтдаа бэлтгэл хийж, гар нийлэн тоглож байсан учир эргэн нэгдэж, амжилт гаргахад илүү дөхөм байсан байх. Гэр бүлийнхэнтэйгээ байдаг цагаас олон цагийг багийн дүү нартайгаа өнгөрүүлжээ. Хэдий хамгийн том эгч нь ч гэлээ дүү нараасаа суралцаж, тэдэнтэйгээ зөвлөлдөөд л явж байна даа.
-Өөрийн багтай болох, шинэ тамирчид “төрүүлэх” бодол бий юү?
-Д.Билгүүн дасгалжуулагчтай хамтран сургалт явуулж байгаа. Одоогоор 7-12, 12-16 насны хүүхдүүдэд сургалтаа орж байна. Хүүхдүүд маань өдөр ирэх тусам сайжирч байгаад маш их баяртай байдаг. Намайг тэдний насан дээр байхад эцэг, эхчүүд төдийлөн хүүхдээ сургалтад явуулдаггүй байлаа. Харин одоо өөр болсон байна лээ. “Багш аа, сургалт хэдээс вэ. Хүүхдээ явуулмаар байна” гээд л идэвхтэй байдаг. Магадгүй цахим сүлжээнээс холдуулах нэг арга байх. Ер нь багийн спортоор хичээллэснээр бусадтайгаа зөв боловсон харьцаж, биеэ дааж, цагийн зохион байгуулалтай болох гээд л их олон давуу талтай шүү дээ. Тиймээс тэднийгээ спортоор төлөвшүүлэх гэж хичээж байгаа. Сайн бэлтгэж байгаад, тэмцээнүүдэд идэхтэй оролцуулна аа. Магадгүй ирээдүйд “Дээд лиг”-ийн тамирчид болохыг үгүйсгэхгүй ээ.

-Дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэхээр “зодог” тайлах бэлтгэлээ хийж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Би “Дээд лиг”-ийн тамирчид дундаа ахмаддаа орно. Манай багийн зарим тамирчин надаас арав гаруй дүү шүү дээ. /инээв/ Гэхдээ тамирчин хүн ур чадвар, биеийн чийрэг байдлаа хадгалж чадвал хэдэн нас хүртлээ ч тоглох боломжтой. Би хувьдаа өөрийн чадах хэмжээгээ тултал тоглоно гэж боддог оо. Тамирчин байхынхаа хажуугаар ерөнхий боловсролын тусгай 70 дугаар сургуульд хөдөлгөөн засалч, чийрэгжүүлэлтийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөн байгууллагын тэмцээнд дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Волейболын спортоор хичээллэж эхэлсэн анхны жилдээ “Эрчим” багийнхаа эгч нартай хамт “Дээд лиг”-ийн аваргын цомоо өргөж байсан.
-Байнгын бэлтгэл, ажлын хажуугаар хувийн амьдрал орхигдох үе тамирчдад байдаг байх. Таны хувьд?
-Би айлын бага охин, нэг эгчтэй. Хүүхэд байхаас л гэр бүлийнхэн маань миний арыг бат дааж, санаа зовох зүйлгүй бэлтгэл хийлгэдэг байсан. Одоо миний хань миний хувийн сэтгэл зүйч, дасгалжуулагч болсон байна даа. Бэлтгэл, тэмцээн гээд л ийш тийш явах үе их. Тэр бүрд хоёр хүүхэд, гэрийн ажилдаа санаа зовох шаардлага гардаггүй. Миний тоглолтыг ихэнхдээ ирж үзнэ, амжихгүй үедээ зурагтаар үзнэ. Тэгээд “Өнөөдөр чиний сэтгэл зүй тийм байлаа. Тэр зүйлдээ анхаараарай” гэж зөвлөнө. Мөн “Чи спортын хүн байх тавиланд төрж, талбайд гарахдаа хамгийн жаргалтай байдаг учир үүнийгээ л хий” гэдэг дээ.
-Та волейболын спортоор хичээллээд 20 гаруй жил болсон тамирчны хувьд салбарынхаа хөгжлийн хэр түвшинд байна гэж хардаг вэ?
-Намайг анх эхэлж байх үед тэмцээн бага, тамирчид ч цөөхөн байлаа. Бараг жилдээ хүлээж хүлээж ганц тэмцээнд ордог байсан байх. Одоо харин дүү нар маань бидний үеийг бодвол илүү хурдацтай хөгжлийн үед гарч ирж байгаа. Өндөр тамирчид ч олон болсон байна. Мөн хаанаас ч дэлхийн болон эх орныхоо тамирчдын тоглолтыг үзэж, тэднээс суралцах боломж нээлттэй болсон. Ер нь дурдаад байвал маш олон давуу тал ахиц гарсан байна. Монголын волейбол цаашдаа илүү хурдацтай сайжирна байх гэж хардаг даа.
Аав минь намайг ухаан орох цагаас л Спортын төв ордонд болж буй тоглолтуудыг алгасалгүй цуг үздэг байлаа.

-Өнөөдрийн ОУХМ Г.Цэцэгжаргалыг спорт бүтээсэн байх. Хэрэв та спортоор хичээллээгүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
-Аав минь намайг ухаан орох цагаас л Спортын төв ордонд болж буй тоглолтуудыг бараг алгасалгүй цуг үздэг байлаа. Тэр үед аавынхаа гараас хөтөлж явахдаа өөрийгөө “Үндэсний дээд лиг”-ийн арван удаагийн аварга, улсынхаа шигшээ багийн тамирчин болно чинээ төсөөлөөгүй л байсан байх. Тэр үед МУГД Д.Солонго багш маань намайг анзаарч, аавд санал тавьснаар би энэ спортод хөл тавьж байлаа. Багаасаа үзэж өссөн болохоор илүү дөхөм байсан байх. Тэгээд багшийнхаа дугуйланд явахын тулд сургуулиа хүртэл сольж байлаа шүү дээ. Волейболоор хичээлэхээсээ өмнө би их даруухан, гэр “амьтай” хүүхэд байлаа. Тэгсэн спортоор хичээллээд гэртээ тогтохгүй бэлтгэл хийж, илүү сайжрахын тул шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн.
Волейболын спортоор хичээллэж эхэлсэн анхны жилдээ “Эрчим” багийнхаа эгч нартай “Дээд лиг”-ийн аваргын цомоо өргөж байсан. Тэгж явсаар арван жилээ төгсөөд, Үндэсний биеийн тамирын сургуульд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Өнгөрсөн хугацаанд хэрвээ би спортоор хичээллээгүй бол гэж бодож байгаагүй ээ. Харин спортын хүн болсондоо үргэлж талархаж ирсэн. Спорт намайг хүмүүжүүлж, олон сайхан найз, дүүтэй болгож, ер нь миний амьдралын хамгийн сайхан бүхнийг бий болгосон.
.jpg)
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдрал, спортын замналд хамгийн гэгээн бүхнийг хүсье.
-Баярлалаа.
Сонирхуулахад, энэ жилийн “Дээд лиг”-т 115 тамирчин оролцсоны 112 нь ОУХМ Г.Цэцэгжаргалаас дүү байжээ. Мөн тэрбээр 183 см өндөр.
.jpg)
| ОУХМ Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: ААВЫНХАА ГАРААС ХӨТЛӨӨД, ЗААЛ РУУ ОРЖ БАЙХДАА “ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ”-ИЙН 10 УДААГИЙН АВАРГА БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |