Орчин цагийн хөгжил, дэвшлийн хурдтай цаг үед, хүүхдүүд гар утас, компьютераас шалтгаалан хөдөлгөөний дутагдалд өртсөөр байгаа билээ. Тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, хөдөлгөөний дутагдлыг нөхөх ёстой биеийн тамирын хичээл төдийлөн хүүхдүүдэд таалагдахгүй байна. XXI зууны биеийн тамирын хичээл ямар байх ёстой вэ. Хүүхдүүд юу хүлээж байна вэ. Биеийн тамирын хичээлийн багш нар юу хийх чадвартай байх ёстой вэ гээд олон асуулт урган гарна.
Биеийн тамирын хичээл нь хүүхдийн хөдөлгөөний дутагдлыг нөхөх, дасгал, хөдөлгөөнөөр дамжуулан тэдний алжаал ядаргааг нь тайлах, арилгах, зугаацуулан цэнгүүлэх, чийрэгжүүлэх, эрүүл амьдрах, дадал хэвшлийг бий болгоход чиглэгдэх ёстой болов уу. Тэгж байж л биеийн тамирын хичээлд сурагчдыг татах боломж үүснэ. Энэ асуудлыг шинэ залуу үеийн багш нар засч залруулах ёстой. Шинийг санаачлагч багш нар, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, сургалтын үйл явцад шинэлэг нийтийг хамарсан дасгал, хөдөлгөөнийг, орчин үеийн технологи, спортын хэрэгслийг ашиглан заах нь чухал байгаа юм.
Гэтэл бид 1950-1960-аад оны Оросын боловсролын сургалтын хоцрогдсон хөтөлбөрийн дагуу боловсруулсан биеийн тамирын хичээллийн тогтсон уйтгартай программаар орчин үеийн хүүхдүүдийг хөгжүүлэх биш, хөшүүн хойрог болгон залхаахаас хэтрэхгүй байна. Уламжлалт биеийн тамирын хичээлийн тогтсон хөтөлбөрт багшийн үйл ажиллагааны үндсэн агуулга нь заах, хүмүүжүүлэх, зохион байгуулах гэсэн гурван чиг үүргийг гүйцэтгэнэ гэжээ. Тэр утгаараа багш сурагчдыг захирч, дарангуйлах, дасгал, хөдөлгөөнийг шийтгэл, залхаан цээрлүүлэлт байдлаар хэрэгжүүлдэг байна. Түүнийгээ сурагчдад тэсвэр, хатуужил, эр зориг, бие бялдрын хүмүүжил олгож байгаа шилдэг арга хэмээн буруу ойлгосоор иржээ.
Сурагчдыг биеийн тамирын хичээлийн 40 минутад тасралтгүй жагсаалын бэлтгэл хийлгэх нь юу ч биш. Тэр битгий хэл хичээлийн цагаа дуустал сурагчдыг галуун цуваагаар явуулж шийтгэх нь бий. Үгүй бол 20-30 минутад зогсолтгүй гүйлгэж, үлдсэн минутад нь дасгал хийсэн болоод хичээлийн цагаа дуусгана. Эсвэл бөмбөг хаяж өгөөд хичээллийн цагаа дуустал тоглуулна. Цөөн хэдэн тоглодог сурагчид нь тоглоод, сагс, волейбол тоглож чаддаггүй, сонирхолгүй хэд нь хөгжөөн дэмжигч болон харж суугаад биеийн тамирын хичээлийн цаг дуусна. Дунд сургуулиудын захирлууд биеийн тамирын багшийг ажилд авахдаа сагс, волейбол, спорт тоглоомын төрлөөр хичээллэдэг мэргэжлийн тамирчдыг гол төлөв сонгож авах сонирхолтой байдаг. Сагс, волейболын тэмцээн, уралдаанд сургуулийнхаа нэрийг гаргах сурагчдын багийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн дасгал, хөдөлгөөн тэдэнд тийм ч чухал биш. Энэ гажиг тогтолцооноос нь болоод олон хүүхэд биеийн тамирын хичээлд дур сонирхолгүй болон хүмүүжсээр өнөөдрийг хүрсэн.
Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт тусгасан өвөл, зуны спортын төрлүүдийн техник, хөдөлгөөнийг заах ёстой гээд хэрэгтэй, хэрэггүй баахан спортын төрлүүдийг заасан болж, холин бантан болгоод, сурсан, мэдсэн, гавьтай зүйлгүй сурагчдыг дүнгээр дарамтлан, боомилно. Уралдаан, тэмцээнд оролцдог сурагчид харин улаан гэрлээр дүнгээ гаргуулна. Агааржуулалт муутай, агаар, салхи ордоггүй бүгчим халуун заал, эсвэл мөсөн хонгил шиг хүйтэн зааланд 2-3 ангийн сурагчдын хичээлийн цагийг давхцуулан оруулж, эрүүл биш, эмгэг согогтой ирээдүйн иргэдийн тоог нэмэгдүүлсээр байна.
Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг хүүхдийн нас биеийн онцлогт таарч, тохируулан, ачааллыг тэнцвэртэй байдлаар өгөх ёстой. Элэг, бөөр, зүрх, уушги муутай, хэт таргалалттай хүүхдүүдийг эмчийн хяналтын дор дасгал, хөдөлгөөн хийлгэх нь зөв. Гэтэл сурагчдын эрүүл мэндийг сахин, хамгаалах, анхаарал хандуулах үүрэг хүлээсэн сургуулийн эмч нь спорт заал руу толгойгоо ч цухуйлгахгүй. Анги, танхимын ариун цэвэр гэж тайлан бичиж, цаастай ноцолдон өрөөнөөсөө цухуйна гэж байхгүй. Биеийн тамирын багш нь хичээлийн цагаа дуусгахыг бодохоос биш сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй. Тийм ч зав, боломж тэдэнд гарахгүй. Нэг ангийн 40-50 хүүхэдтэй ганц биеийн тамирын багш тулж ажиллах ямарч боломж гарахгүй нь ойлгожтой.
|
Тийм болохоор биеийн тамирын багш нь хичээл заадаг, тэмцээн зохион байгуулдаг; боловсролын баримт бичгийг хөтөлж, дүн тавих, сурагчдын ахиц дэвшил, ирцийг хянах; эцсийн баталгаажуулалтад оролцох үүрэг хүлээдэг байна. |
|
Хүүхдүүдэд тохилог орчин, орчин үеийн тоног төхөөрөмжтэй заал, танхим, усан бассейн төрөл бүрийн спортын төрлөөр хичээллэх боломжийг нээж өгөх үүргийг сургуулийн захиргаа бүрдүүлэх ёстой баймаар юм. Ихэнх сургуулийн секц, дугуйлангууд төлбөртэй. Тэдний чанар, хүртээмжтэй байдалд хяналт тавьдаг газар байхгүй. |
Уг нь биеийн тамир бол хүний боловсролын тогтолцооны хамгийн чухал элемент юм. Энэ талаас нь авч үзвэл биеийн тамир нь боловсролын үйл явц бөгөөд сурган хүмүүжүүлэх үйл явцтай холбоотой. Биеийн тамирын чиглэлээр мэргэшсэн багшийн үүрэг, боловсрол, хүмүүжлийн шинж чанартай ажлыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тэдний хамтарсан үйл ажиллагааг тодорхойлно гэсэн ерөнхий сүржин зарчимтай байх юм.
Биеийн тамирын багш нь биеийн тамирын дасгалыг хэрхэн зөв хийхийг зааж, хүүхдүүдэд биеийн эрүүл мэндээ илүү сайн анхаарахад тусалдаг гэдэг боловч яг үнэндээ энэ шаардлагыг хэрэгжүүлэх боломж тааруу байгаа юм. Багшид тавигдах мэргэжлийн шаардлага байдаг үгүйг мэдэхгүй. Биеийн тамирын багшид тусгай ур чадвар, заах үндсэн аргын мэдлэг, болзошгүй гэмтэл, бэртлийн үед анхны тусламж үзүүлэх, сурагчдын аюулгүй байдалд хяналт тавих шаардлага бий.
Дасгал, хөдөлгөөнийг дарангуйлал, шийтгэл байдлаар ашиглаж огтхон ч болохгүй. Ямар дасгал, хөдөлгөөн хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй, ашиг тустай вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон, тэдний хүсэл, сонирхлыг татах, дасгал, хөдөлгөөнийг зөв зохистойгоор хийж сурахад нь дэмжлэг үзүүлэх нь биеийн тамирын багшийн үндсэн ажлын чиг үүрэг байх ёстой билээ.
| Дасгал, хөдөлгөөн хүүхдийг шийтгэх, залхаан цээрлүүлэх хэрэгсэл биш |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |