Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг төрийн бус байгууллага статустайгаар “МОNADA” буюу “МОНАДА”-г 2007 онд байгуулжээ. Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч ДДЭА-ын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд нь менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм.

“МОНАДА”-ынхан “Манай хамт олон, түүний удирдлагатай холбоотой баримтыг мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан, гүтгэж доромжилсон мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс цахим орчинд зохион байгуулалттайгаар түгээгээд байгаа” гэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоол гарч, БСШУСЯ-тай “МОНАДА” нь 2020 онд гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг өгөх хугацаа болоход спортын асуудал хариуцсан яам нь өөрчлөгдөн, харьяалал нь өөрчлөгдсөн байжээ. Тэгээд “МОНАДА”-ынхан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Биеийн тамир, спортын улсын хороонд /БТСУХ/ 2021 онд хүлээлгэн өгсөн аж. Санхүүгийн олон улсын стандартын хүрээнд, хууль дүрмийн дагуу хийж, Санхүүгийн хөндлөнгийн Аудитаар хянан баталгаажуулсан тайлангаа хүлээлгэн өгөх гэхэд БТСУХ хүлээн авахгүй гэжээ.
БТСУХ өөрсдөө тайлан хүлээж авахгүй гэсэн атлаа цаанаа олон улс руу “WADA” руу “Манай улсын “МОНАДА” гэх төрийн байгууллагатай бидэнтэй хамтран ажилладаггүй, мэдээ тайлангаа өгдөггүй” гэсэн утгатай мушгин гуйвуулсан, албан тоот явуулсан гэж “МОНАДА” үзэж байгаа аж. Мөн түүнчлэн тэд “МОНАДА”-ын үйл ажиллагааг зогсооход чиглэгдсэн гүтгэх оролдлогыг БТСУХ-ныхон хийсэн гэж үзэж байгаа аж.
БТСУХ-ны даргын хүсэлтээр Үндэсний Аудитын газар зургаан сар гаруй “МОНАДА”-ын болон хөндлөнгийн аудитын материалуудыг шалгасан гэнэ. Ингээд санхүүгийн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал байхгүй гэдгийг баталсан гэх. “МОНАДА”-ын допингийн хяналтын хөтөлбөр ДХХ-ийг хэрэгжүүлсэн зардал нь ямар нэгэн зөрчилгүйгээр 2021 онд Засгийн газар, Сангийн яаманд хаагдсан гэдгийг мөн тодотгосон гэх. Харин БТСУХ-ныхон “МОНАДА” тайлангаа өгдөггүй, төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй, санхүүгийн их зөрчилтэй, жил бүр улсаас төсөв авч хяналтгүй зарцуулдаг” гээд байгаа.
“МОНАДА” өөрсдөө алдаа гаргаж буруутнаар бидний гүтгэж байна. Тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар тус байгууллага төлөхгүй байгаа. Спорт олимпизмийн салбар дахь цэвэр шударга өрсөлдөөний төлөөх тэмцлийн хэлбэр болсон допингийн эсрэг олон улсын конвенц, коде-ийг Монгол Улсын төр, засаг бодлогоор дэмжиж байгаа гээд хоёр тал маргалдан, бүр сүүлдээ улс төржөөд эхэлсэн билээ.
Төрийн болон хувийн хэвшлийн энэ хоёр байгууллагын маргаанаас болж Монгол Улсын баг тамирчид “Парис 2024” олимпын наадамд цагаан туган дор орох эрсдэлтэй тулгарч мэдэхээр байгаа юм. Олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториос 2021, 2022 оны төлбөрийг дуусгавар болгохоос нааш Монгол Улсаас ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Ингэснээр ДДЭА-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын шигшээ багийн тамирчдын ДХХ-ийн шинжилгээг цус, шээсний олон улсын итгэмжлэгдсэн лабориторид илгээх боломжгүй болжээ.

Бодит байдлыг тогтоож, шийдвэрлэхээр “WADA”-ын хүмүүс Монгол Улсад өнгөрсөн наймдугаар сард ирж ажилласан байна. Энэ үеэр “МОНАДА” нь конвенц, кодe, олон улсын стандарт, ДДЭА-ийн заавар зөвлөмжийн дагуу үүргээ сайн гүйцэтгэсэн байгааг тэмдэглэсэн гэнэ. Харин БТСУХ өөрсдийн хариуцсан тамирчдын допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг 2021, 2022 онуудад огт төлөлгүй өдий хүргэснийг холбогдох баримт сэлтэд тулгуурлан тогтоосон аж.
Дээрх хоёр байгууллагын өөр, өөрсдийн байр сууриа хамгаалсан зарчлөөс болоод лабораторийн шинжилгээний төлбөрийг төлж барагдуулахгүй өдийг хүрчээ. Үүнээс нь болоод Монгол Улсад ноцтой зөрчил бүртгэгдэн, Монгол Улс бүх эрхээ алдах нөхцөл үүссэн байна . Тус хоёр байгууллага хамтарсан уулзалт хийн ярилцаж хоёр жил гаруй саатуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний 2021, 2022 оны төлбөрийг бүрэн төлсөнөөр асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа юм. Гэтэл улстөрчид энэ асуудлыг өлгөн авч улс төржүүлэн нийгмийн бухимдлыг төрүүлээд эхэллээ.
.jpg)
| ДОПИНГИЙН АСУУДЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |