-Сайхан байна даа. Энэ жилийн харваа их сайхан өргөн дэлгэр болж байна. Залуучууд маань олноороо оролцдог болжээ. Манай баг хоёр хожиж, эхний хэсгээсээ гараад, дараагийн тоглолтоо хүлээгээд л сууж байна.
-Улсын наадамд хэд дэх жилдээ шагай харваж байна вэ?
-Үндэсний их баяр наадамдаа 32 дахь жилдээ цэц мэргэнээ сорьж байна. Мөн шавь нараа бэлтгэж, оролцуулаад олон жилийг ардаа үджээ.

-Наадам дөхөхөөр сэтгэл тань догдолж, их хүлээдэг байх даа. Тэр хөөрч, догдолсон мэдрэмжээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Үнэхээр сайхан шүү дээ. Нойр хүрэхээ байдаг юм. Одоо би 68 настай. Энэ насанд ер нь залуу насаа их дурсдаг болж, авах оноо минь ч буурчээ. Гэсэн хэдий ч миний цусанд харваа гэдэг зүйл салшгүй байдаг мэт харваагаа орхиж чадахгүй харвасаар л байна. Би удамтай харваач хүн. Миний өвөөгөөс эхлээд манайх таван үеэрээ шагайн харваагаар хичээллэж байна. Монгол Улсын үлэмж дархан мэргэн Д.Гансүх чинь миний төрсөн дүү шүү дээ.
-Таныг шагайн харваагаар хичээллэж эхлэхэд аавын тань нөлөө их байсан болов уу. Аавынхаа тухай дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Яасан хэцүү юм асуудаг хүүхэд вэ. Би шагай харвах бүртээ аавыгаа санадаг. Одоо ч нулимс гарч, маш ихээр бодогдоно. Аавын өмдний тэлээ л намайг хүмүүжүүлсэн дээ. Би айлын том хүү зургаан эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Аав минь надад анх харвааг зааж өгсөн. Ааваас хойш би дүү нар, үр хүүхэддээ зааж сургаад явж байна даа. Аав, ээж хоёр минь үр хүүхдүүдээ сайн хүн болгож, эрүүл саруул өсгөхийн тулд маш их хөдөлмөрлөсөн байх гэж боддог. Намайг бага байхад одоогийнх шиг юм элбэг биш байлаа. Юм ховор үед нэг айлын есөн хүүхэд өсгөнө гэдэг чанга шүү дээ.
-Шагайн харвааны бай, шагнал бага байдаг гэж олон хүн шүүмжлэх юм билээ. Харин та энэ асуудалд ямар бодолтой явдаг юм бэ?
-Бид хөрөнгө, мөнгө нэг их боддоггүй юм. Өгсөн шагналыг нь аваад л харьдаг даа. Өнөө жилийн баяр наадамд зургаан байр шалгаруулах юм гэсэн.
-Үзэгчид шагайн харваа "залуужиж" байгаа гэж их ярих юм. Үүнийг сонссон та ч их баяртай байгаа байх даа?
-Сүүлийн үед дан залуус л харвадаг болсон байна шүү. Тэгэхээр Шагайн харваан холбоо зөв зүйтэй ажиллаж, залууст өв уламжлалаа таниулж чадаж байгааг илтгэж байна гэж боддог.

-Өөрийн болон багийнхаа залгамж, халааг хэрхэн бэлдэж байгаа юм бэ. Багш болгон өөр арга барилтай гэдэг шиг танд ч бусдаас содон арга барил байгаа юу?
-Миний шавь нар болон үр хүүхэд улс, аймгуудын наадамдаа сайхан харваж байна. Зарим нь улсын цол хүртлээ. Энэ л миний өөрөөрөө бахархах зүйл юм даа. Социалист нийгмийн хүн болоод ч тэр юм уу, би жаахан хатуу талдаа бэлтгэл хийлгэдэг. Багийнхныгаа өглөө 05:00 цагт босгоно. Цагийн хуваарь гаргаж, шахуу бэлтгэл хийлгэнэ.
-Нөгөөтээгүүр шагайн харваан спорт олны анхаарлыг татаад байдаггүй юм шиг. Энэ спортоор хичээллэж, сэтгэл зүрхээ зориулсны юу нь хамгийн сайхан байдаг юм бэ?

-Харваачид хашлага, хасаа, сум зэрэгтээ их нүд тавьж, гярхай сонгон шилж авах юм билээ. Үзэгчид ч "Яг юуг нь шинждэг юм бол" гэж гайхах юм?
-Үнэтэй эдлэл чанартай, эдэлгээ удаан гэх давуу талуудтай. Харваагаа нэг талаараа эрхэмлэж байгаа хэлбэр учраас үүнийг сайн тал нь харгх. Би өөрөө ч сайн юм эдлэх дуртай хүн. Нэг талаараа түүхэнд өв болж үлдэнэ шүү дээ. Тэрнээс харваачид маань үнэтэй юманд шунаад байгаа зүйл биш юм. Надад өвөө, аав хоёроос өвлөгдөж ирсэн хасаа, хашлага бий. Үүнтэй адил өвлүүлэх өв гэж би хувьдаа боддог.
-Залуу харваачдад хандаж хэлэх зөвлөгөө бий юу?
- Хувь хүн өөрийгөө зөвхөн сайн харвадаг гэж онгирох бус багийнхаа төлөө анхаарлаа төвлөрүүлж харвах хэрэгтэй гэж бодож байна. Шагайн харваа бол багийн спорт шүү дээ.
-30 гаруй жил Үндэсний их баяр наадамд харвахад сэтгэлд хамгийн тод үлдсэн наадам хэзээ болж өнгөрөв?
-Долдугаар сар гарах бүрд л догдолж, наадмаа хоног тоолон хүлээдэг. Тойромд найзууд, ах дүү, шавь нартайгаа хууч хөөрөөд, тамхиа татаад бэлтгэлээ хийгээд суух чинь жаргал шүү дээ. Олон ч сайхан наадам үзлээ. Тэр дундаас аавынхаа нэрийг дуудуулаад улсын цол хүртэж байсан нь л хамгийн сайхан санагддаг. Аав минь намайг бэлтгэж анх энэ спортод дурлуулсан хүн шүү дээ.
.jpg)
| Улсын гарамгай мэргэн Д.ГАНХУЯГ: Өвөөгөөс минь эхлээд манайх таван үеэрээ шагай харваж байна |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |