БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “Бээжин-2022” XXIV дэх удаагийн өвлийн спортын наадам Монголын цагаар өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 4-ний 20:00 албан ёсоор эхэлж, нээлтээ хийнэ. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 91 орны 3000 орчим тамирчин өвлийн олимпын 15 спортын төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилж болзошгүй байсан өвлийн олимпын наадамд коронавирусийн халдварын эрсдэл үргэлжилсэн хэвээр байгаа. Сүүлийн 10 гаруй хоног буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хойш Бээжинд газардсан өвлийн олимпод оролцох баг, зочид, төлөөлөгч болон сайн дурын ажилтнуудаас коронавирусийн шинжилгээ авахад 287 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл бий. Гэсэн ч Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуанийн мэдэгдсэнээр коронавирусийн халдвартай батлагдсан иргэдийг тусгай тусгаарлалтад авч, өвлийн олимпын цэнгэлдэхийг 30 хувийн дүүргэлттэй байлгаж, цар тахлаас сэргийлэх аж.
“Бээжин-2022” өвлийн олимпод 3000 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эсрэгээрээ өвлийн олимпын наадам зохион байгуулах комиссынхон 19 мянган сайн дурын ажилтнаар эгнээ тэлээд байгаа юм.

Монголд орчин цагийн биеийн тамир, спортын хөдөлгөөн 1930-аад онд Ардын биеийн тамирын удирдах зөвлөл байгуулагдснаар эхэлжээ. Улмаар 1956 оны хоёрсарын 26-нд Монголын үндэсний олимпын хороо байгуулагдаж, анхны даргаар нь тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга Э.Дарьсүрэн томилогдож байжээ.
Э.Дарьсүрэн Монгол Улсын олон улсын олимпизмын хөдөлгөөнд нэгдэн ороход идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Монгол Улсад Олимпын хороо байгуулагдсанаас гурван жилийн дараа буюу 1959 онд ОУОХ-ны гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн. Тус өргөдлийг уулын спортын ОУХМ, спортын гавъяат багш Р.Зоригт бичиж байсан бөгөөд Монголын саналыг 1962 оны зургадугаар сарын 5-нд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо хуралдсан чуулганаар хэлэлцэн дэмжсэн байдаг. Ингэснээр Монгол Улс олимпизмын их гэр бүлд нэгдэн орсон юм.
1962 онд ОУОХ-нд элсэн орсноос хойш зуны 13 олимп, өвлийн 13 олимпын наадамд оролцоод байна. Хамгийн анх удаа 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд Австри Улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын IX наадамд оролцсноор Монголын олимпын түүх эхэлсэн юм. Инсбрукийн өвлийн олимпоос найман сарын дараа буюу 1964 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн Токиогийн зуны олимпын наадамд хоёр дахь удаагаа Монголын баг тамирчид оролцсон.

Монгол Улс түүхэндээ анх удаагаа буюу 1964 оны Инсбрукийн өвлийн IX наадамд эрэгтэй 10, эмэгтэй гурав, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Энэ бол Монгол Улсын өвлийн олимпын наадамд оролцсон хамгийн өргөн бүрэлдэхүүн байсан юм. Гүйлтийн тэшүүрийн төрөлд Ц.Лхамжав (МУГТ), Л.Цэнд (МУГТ), Л.Дашням (МУГТ) нар оролцсон бол Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Т.Лхамсүрэн нар биатлоны төрөлд, Б.Дамдинжав, Б.Дашгай нар мөн Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй нар гүйлтийн цанын эрэгтэй төрөлд, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар гүйлтийн цанын эмэгтэй төрөлд оролцсон байдаг.
Монголын тамирчдаас өвлийн олимпын наадамд хамгийн өндөр амжилтыг Инсбуркийн өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд өрсөлдсөн Ц.Лхамжав үзүүлж байжээ. Нийт 13 улсын 28 тамирчнаас 20-р байранд орж, ардаа Герман, АНУ, Канад, Нидерланд болон Польшийн тамирчдыг орхиж байсан. Энэ амжилт бол одоогоор Монголын өвлийн олимпын наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
“Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадам
“Гренобль-1968” өвлийн олимпын X наадам
“Саппоро-1972” өвлийн олимпын XI наадам
“Лэйк-Плэсид-1980” өвлийн олимпын XIII наадам
“Сараево-1984” өвлийн олимпын XIV наадам
“Калгари-1988” өвлийн олимпын XV наадам
“Альбервилль-1992” өвлийн олимпын XVI наадам
“Лиллехаммер-1994” өвлийн олимпын XVII наадам

“Нагано-1998” өвлийн олимпын XVIII наадам
Гүйлтийн цана: Д.Очирсүх
“Солт-Лейк-2002” өвлийн олимпын XIX наадам
“Турин-2006” өвлийн олимпын XX наадам
“Ванкувер-2010” өвлийн олимпын XXI наадам
“Сочи-2014” өвлийн олимпын XXII наадам
“Бээжин-2022” XXIV дэх удаагийн өвлийн олимпод Монгол Улсыг төлөөлж, ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцоно. ОУХМ Б.Ачбадрах нь “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа буюу 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авсан. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлж байв. Тэрбээр Монголын цагаар хоёрдугаар сарын 11-ний өдөр эрэгтэйчүүдийн 15 км-т хурдаа сорих юм.

Харин ОУХМ А.Энхтуул 2015, 2016 онд “Васалофит” олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий таван км-ын зайд дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. Мөн тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021 оны ДАШТ-ий таван км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ. ОУХМ А.Энхтуул хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд өрсөлдөнө.

| Монголын нэрийг өвлийн олимпод дуудуулах Б.АЧБАДРАХ, А.ЭНХТУУЛ нартаа амжилт хүсье |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |