"Токио-2020" зуны олимпын наадмыг тойрсон сонин хачины нэг бол төрсөн ах дүү хоёр нэг өдөр олимпын аварга боллоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -52 кг-д дэлхийн хошой аварга, дүү Үта Абэ нь түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт А.Бушардыг ялсан. Тус барилдааныг монголын шүүгч Т.Энхцэцэг шүүсэн юм.
Харин түүний ах дэлхийн хошой аварга Абэ Хифүми эрэгтэйчүүдийн -66 кг-д аваргын төлөө барилдсан. Түүний өрсөлдөгч нь Гүржийн бөх байлаа. Эл барилдаанд Абэ Хифүми өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялсан юм. Ингэснээр төрсөн ах дүү хоёр жүдогийн хоёр өөр жинд нэг өдөр олимпын аварга боллоо.
Цагийг эзэлсэн Япон ах дүүс |
|