Манай улс анх удаа олимпод багийн спортоор оролцож байна. Тодруулбал, “Токио-2020” зуны олимпод Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг өрсөлдөж байгаа билээ. Манай багийн хувьд Итали, АНУ, Япон, Орос Улсын багт ялагдсан. Бид үүнтэй холбоотойгоор сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхамын аавтай ярилцлаа.
-Сайн байна уу. Таны охин “Токио-2020” олимпод анх удаа, багийн спортын төрлөөр эх орноо төлөөлөн оролцож байна. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаа багийн спортоор олимпод оролцож байгаа хүүхдүүддээ баяр хүргэе. Энэ олимпоос монголын сагсан бөмбөгийн тамирчид их зүйлийг сурах байх аа. Дэлхийн шилдэг зургаан багтай тоглолоо. Миний хувьд аль ч цаг үед охиндоо итгэдэг. Медаль хүртдэггүй юм аа гэхэд оролцож байгаа нь том амжилт.
-Анхны тоглолт нь Итали Улстай тоглосон. Охидууд маань сайн тоглосон хэдий ч харамсалтай нь хожигдол хүлээсэн. Эхний тоглолтыг үзээд аав хүний хувьд сэтгэл тань өвдсөн үү?
-Тоглолтыг нь үзээд хамт тоглоод л сууж байна. Хүүхдүүд минь их хичээж, бүх зүйлээ дайчилж байгаа нь илт харагдаж байсан. “Ард түмнийхээ итгэлийг дааж яваад хожигдоод ирвэл ямар байх вэ” гээд их зүйлийг бодож байгаа байх. Эвий минь, үнэхээр чадлаараа л хичээж байна. Мэдээж эцэг хүний хувьд “Охин минь юу бодож байгаа бол, өөрийгөө буруутгаж байгаа болов уу” гэж бодож сууна. Тэгээд тоглолт эхлэхээр өмнөөс нь тоглочихмоор санагдаад, заримдаа уур ч хүрэх шиг. Ээж нь мөн л тоглолтыг нь үзээд халаглаад сууж байна.
-Манай багийн тоглолтын хувьд та ямархуу байна гэж харж байна вэ?
-Манай монгол охид цаашид техник дээрээ илүү анхаармаар санагдаж байна. Бусад орны хувьд техник, хүчний бэлтгэл хамаагүй өөр харагдаж байсан. Мөн тэсрэлт, хурд дутагдаж байна. Ер нь бэлтгэл сул л харагдаж байна.
-Олимпын наадам эхлэхээс өмнө 3х3 эмэгтэй шигшээ багийг тойрсон нэлээд их маргаан өрнөсөн. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-“Баянхонгор аймгийн Засаг даргын хүүхэд явлаа” гэж их хэл ам гарсан шүү дээ?
-Тийм ээ. Хэл ам их хэцүү юм аа. Төрийн алба хашиснаараа охиныхоо ирээдүйд саад болно гэж бодсонгүй. Ямар сайндаа охиноосоо хол байдаг болсон. Энэ олон хүүхдүүдийн хажуугаар “Манай охиныг оруулаад өг” гээд явж байж болохгүй шүү дээ. Энэ цэвэр багшийнх нь шийдвэр.
-М.Цэрэнлхам анхнаасаа сонгогдох магадлал өндөр байсан уу?
-Сүүлийн гурван жил бөмбөг хөөж, тэмцээнээс өөр юм бодохоо байсан шүү дээ. Өөр ажил ч хийхээ больсон. Тэмцээндээ маш шаргуу бэлдэж буй нь тэр. Түүнийх нь л үр дүн болов уу.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| М.Цэрэнлхамын аав: Бид хүүхдүүдээ их хэл амтай явуулсан даа |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |