Энэ жилийн 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Хятадын найруулагч Клое Жаогийн ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн “Нүүдэлчдийн нутаг” бүтээл шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.
Тус бүтээлд Америкт чингэлэгтэй машиндаа “хиппи” амьдралаар амьдарч буй хүмүүсийн тухай өгүүлнэ.
“Нүүдэлчин”гэдэг үг их олон утгатай аж. Монголд нүүдэлчин гэдэг үгэнд уламжлал, ахуйгаас эхлэн олон утга бий. Харин Америк нүүдэлчдийн хувьд энэ үг өөр утгыг мөн агуулна.
Мөн чанартаа байгалиас бидэнд хэзээ ч гэр орон заяаж байсангүй. Тийм хэдий ч гэр оронгүй бол “ядуу” гэсэн утгыг илэрхийлдэг болсныг тус бүтээлийг үзэж байхдаа гайхшран бодлоо. Киноны гол дүр Фернтэй тааралдсан бяцхан охин “Би таныг гэр оронгүй гэж сонссон” гэхэд “Би гэр оронгүй биш зүгээр л байшингүй” гэж хэлдэг. Гэхдээ Ферн байшингүй биш. Түүнд нөхөртэйгөө амьдарч байсан байшин бий. Нөхрийгөө нас барахад ийнхүү “Орчин үеийн нүүдэлчин”-ий амьдралаар амьдарахаар “шийдсэн” аж. Угтаа тус бүтээл биднийг хэн гэдгийг сануулах гэж хичээх шиг. Тансаг байшиндаа, хүүхдээ эрхлүүлээд амьдрах материаллаг Америк мөрөөдөл “хоосон” санагдах шиг болов.
Киноны өнгөлөг зураг авалт, жүжигчин Францис МасДормандын жүжиглэлт сайн төдийгүй дүрдээ амьдарч байх шиг санагдсаныг хэлэх хэрэгтэй.
.jpg)
Гол дүр болох Ферн жил бүрийн сүүлчээр “Амазон” компанид цагаар ажиллаж бусад үед өөр ажил хайна. Түүний хөдөлгөөн, шаргуу байдлыг нь харвал хэн ч ажилгүй гэмээргүй. Гэвч тэрбээр машиндаа амьдарна. Ферн ганцаараа биш бөгөөд хямралын үед эрт тэтгэвэртээ гарсны улмаас мөн л адил амьдарч буй хүмүүс түүнийг хүрээлэх аж.
Тэд хамтдаа дуулж, хөгжилдөж, дутуугаа дүүргэх мэт, нэгэн гэр бүл болж амьдрах хэдий ч нэг нэгээрээ түүнээс холдож өөр зам мөр хөөсөөр. Ферн дэндүү ганцаардмал нэгэн мэт. Бусадтай найрсаг нэгэн авч ганцаардаж буйг үгээр хэлэхгүй ч дүрсээр үзүүлнэ.
“Гэр” гэдэг ойлголт бидний хувьд өөр өөр. Тансаг байшин, эсвэл өнөр өтгөн айл байх эсэхээс хамааран эл ойлголт хүн бүрт өөр. Харин Фернд гэр бүл, байшин ч байхгүй. Гэхдээ түүнд эрх чөлөө бий. Хаашаа ч машинтайгаа аялаад явах эрх чөлөө бий ч тэрбээр сар бүр машиндаа 300 ам.доллар төлөх ёстой.
Хааяа даа бид зүгээр л бүхнийг орхиод оргон зугтахыг хүсдэг мэт. Ферн нөхрөө нас барсны дараа өөрийн өнгөрснөөсөө зугтан, хаашаа ч хамаагүй явж болох замыг эрэх ч үнэндээ түүндээ эргээд л ирнэ. Эхлэл болон төгсгөл хоёр төгсгөлдөө цаг хугацаагаар зангилагдаж буй шийдэл нь оновчтой байв.
Гэхдээ түүний хувьд энэ шийдвэр нь сонголт байлаа. Бид гэр оронгүй амьдралыг сонгодог гэвэл нэг л итгэмгүй. Гэхдээ угтаа тэрбээр “ гэр оронгүй” бус Ферны хувьд энэ нь сонголт байв. Кино төгсгөлд нөхөр нь нас барсны дараа гэртээ ирдэг ч буцаад л замдаа гарч буй үзэсгэлэнтэй дүрсээр уг кино тайллаа хийж байлаа.
| ОСКАР: ОРЧИН ҮЕИЙН НҮҮДЭЛЧИД |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |