• Өнөөдөр 2024-04-25

Өсвөр насныхны тухай ХҮҮРНЭХ 12 кино

2021-03-31,   1310

         Өсвөр нас гэдэг анхны хайр, анхны үнсэлтээс эхлэн "анхны" гэх тодотголд үлдэх олон зүйлийн гэрч болдог нас билээ. Мөн "анхны" гэх асуудлууд тулгардаг, тэр бүхнээ шийдэх гэж хичээдэг, том болох үйл явц энэ насанд өрнөдөг. Тэгвэл өсвөр насны тухай онцлох 12 бүтээлийг нэрлэж байна. Хэрэв та өсвөр насны нэгэн бол таны сайн найз, багш болох эсвэл та өсвөр насны хүүхэд, дүүтэй бол тэднийг ойлгоход эдгээр бүтээл тусалж мэднэ.

1.Perks of being Wallflower (2012)

Төгсөх ангийнхны хайрын түүх, зовлон жаргал, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлэх уг киног санал болгож байна. Амьдрал дээрх цор ганц найзаа алдсан Чарли түүндээ үргэлж захиа бичнэ. Шинэ сургуульд шилжиж ирсэн тэрбээр Сэм, Патриктай учирснаар амьдралыг амтыг мэдэрч эхэлдэг билээ.

Эшлэл: Тэр мөчид бид хязгааргүйг мэдэрч байсан

2. Euphoria (2019)

Орчин үеийн залуусын сэтгэл гутрал, гэр бүлийн асуудал, донтолт хийгээд хайр сэтгэлийн асуудлыг бодитоор гаргаж ирсэн бүтээл билээ. Бидний "хүүхэд" хэмээн хүлээж авдаг  тэд ч мөн сэтгэл гутралд орж болдог тухай өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг асуудлын талаар хөндөнө.  

Эшлэл: Сэтгэл гутралд орохын хамгийн хэцүү зүйл нь юу гээч. Хэдий чи өөрийгөө сэтгэл гутралтай гэдгээ мэдсэн ч улам муудахаас нь өмнө юу ч хийж чадахгүй.

3. Sex Education (2019)

Бид хүүхэдтэйгээ тэр бүр бэлгийн боловсролын талаар ярилцаад байдаггүй. Гэвч бэлгийн боловсролын талаар ярихгүй байх нь хүсээгүй жирэмслэлт болон олон аюул дагуулах магадлалтай билээ. Уг бүтээлд зөвхөн өсвөр насныхан бус том хүмүүст тулгардаг хайр сэтгэл, бэлгийн харилцааны талаарх сэдвийг хөнддөг.

Эшлэл: Чи хэнд татагдахаа сонгож чадахгүй. Өөрийн харилцаагаа ч хянаж чадахгүй.

4. Dead poets Society (1989)

Залуу насны хайр сэтгэл, хүсэл мөрөөдлийн тухай яруу хүүрнэсэн бүтээл. 1959 оны намар Тодд Андерсон шинэ сургуульд шилжсэнээр анд нөхөр, хайр дурлалтай уулзана. Хамгийн чухал нь түүний багш амьдралыг шинээр харах нүдийг нээж өгнө.

Эшлэл: Анагаах, хууль, бизнес, инженер бол бидний амьдралыг тэтгэхэд чухал зүйлс. Гэхдээ яруу найраг, гоо үзэсгэлэн, хайр дурлал, романс бол биднийг амьд байлгаж буй зүйлс юм.

5. I Killed my mother (2009)

Ээж, хүү хоёр нэгэндээ хайртай ч ойлголцож чадахгүйн улмаас үргэлж зөрчилдөнө. 16 настай Хюберт өөрийгөө таньж эхлэх үедээ ээж нь хэзээ ч түүнийг ойлгохгүй гэдэгтэй итгэчихсэн байна. Тэрбээр ээжийгээ өөрийг нь ойлгохгүй хэмээн сэтгэлээр дөлөх ч ээжийнх нь хайр түүнийг хэн байхаас үл хамааран хайрласаар л буй. Кино найруулагч Савье Долан энэхүү киног өөрийн амьдралаас сэдэвлэсэн төдийгүй 20 настай байхдаа уг бүтээлээрээ алдар нэрт хүрч байв.

Эшлэл: Хэрэв би өнөөдөр үхвэл та яах вэ?

Тэгвэл би маргааш үхнэ.

6. Pariah (2011)

Бруклин хотын өсвөр насны охин Алик өөрийн хайр дурлал, статусаа өөрийнхөөрөө  мэдэрч, өөрийнхөөрөө байхыг хүсэвч аавын ээжийн сайн охин байх хүсэлтэй нь тэрсэлдэнэ.

Эшлэл: Би зугтаагүй, би сонголтоо хийж байна. Гэмтэхгүйн тулд зугтаах нь сонголт биш

7. About Ray (2015)

Трансжендер хүү Рэйгийн хүйсийн шилжилтэд орж буй үйл явц хийгээд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч буй талаар хүүрнэнэ. Үзэсгэлэн гоо гэгддэг жүжигчин Элль Фэннинг Рэйгийн дүрийг бүтээсэн билээ.

Эшлэл: Жил болгон төрсөн өдрийн лаа үлээх дээ ганц л зүйл хүсдэг. Эрэгтэй ч байсан болоосой гэж.

8. Breakfast Club (1985)

Ахлах ангийн дүрсгүй сурагчид долоо хоног бүрийн бямба гарагт давтлага авах ёстой.  Харин тус сургуулийн бямба гарагт давтлагад цугласан олон тийм ч "амар" хүүхдүүд биш. Уг кинонд өсвөр насанд тохиолддог олон асуудлыг хөнддөг билээ.

Эшлэл: Чи хүн болгоны хий гэснийг хийдэгт л асуудал байна.

9. Lady bird (2017)

Кино найруулагч Грета Гервигийн өсвөр насныхны амьдралыг чадварлаг үзүүлсэн бүтээл билээ. Уг кинонд өдгөө алдаршаад буй залуу жүжигчид болох Сирша Ронан болон Тимоти Шаламе нар дүр бүтээсэн бөгөөд статус, хүсэл мөрөөдөл, хайр дурлал зэрэг өсвөр насанд тулгарах олон зүйлийг чадварлаг тусгажээ.

Эшлэл: Би чамайг байж болох хамгийн сайнаараа байгаасай гэж хүсэж байна.

-Хэрэв би одоо хамгийн сайнаараа  байвал яах вэ?

10. Moonlight (2016)

Уг кино нь гарсан жилдээ Оскарын Гранпри шагналыг хүртсэн бүтээл билээ. Кино найруулагч Барри Женкинс өөрийн амьдралын түүхээс сэдэвлэсэн төдийгүй "Та бүхний үзсэн энэ киноны гол дүр Оскарын тайзан дээр байна" хэмээн шагнал гардахдаа хэлж байлаа. Уг бүтээл олон залууст урам зориг өгөх биз ээ.

Эшлэл: Хэзээ нэгэн цагт өөрийнхөө хэн байхыг чи өөрөө шийдэх болно

11. We are the Best (2013)

Панк хамтлагтай болох мөрөөдөлтэй гурван охины тухай хүүрнэнэ. Гэр бүлийн асуудал, хайр дурлал зэрэг өсвөр насанд тохиолддог бүхий л асуудлаа умартан чадваргүй байсан ч хамтлагтай болох хүсэлтэй охидын түүх билээ.

Эшлэл: Миний амьдралд тохиолдол байсан ядаж ганц сайн зүйлийг хэлээч?

-Чи дэлхийн хамгийн шилдэг хамтлагт байна.

12. Virgin Suicides (1999)

АНУ-ын найруулагч Софиа Копполагийн анхны бүрэн хэмжээний бүтээл билээ. Уг бүтээлд таван охинтой айлын охидын сэтгэл зүй, амьдралд тулгарч буй асуудлын талаар хүүрнэх уг киног санал болгож байна.

Эшлэл: Ихэнх хүмүүс ийм хайрыг амсдаггүй. Ядаж л би амссан. Тийм биз дээ?


Өсвөр насныхны тухай ХҮҮРНЭХ 12 кино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188