Тэгэх бүрт тэр хав халуун, эсвэл цэл хүйтэн, үгүй бол бүв бүлээн, зэвүүнээс зэвүүн мэдрэмжийг өгнө. Зарим эсрэг дүрийг нь үзэж даарна. Харин эерэг дүрд нь дулаацна.
Дүрүүдээс нь дурдвал, “Тэгри чину” киноны Хадун соёо, “Ар хударга” киноны Канжо, “Содура” киноны Мажыр, “Ларьдма” киноны Өнөболд зэрэг хатуу мөртлөө зөөлөн, ширүүн мөртлөө намдуу дүрийг тэр бүтээдэг. Гадаад, дотоод баатрын дүр, эх орон, хайртай бүхнээ хамгаалах түүний зоригт дайчин, эсвэл хорон муу санаат эсрэг дүр цөм л С.Ариунбямба гэх жүжигчинг хэдэн талаас нь хуваан гаргаж, хамаг авьяасыг нь шавхчихав уу гэмээр ч түүний дотор өмнөхөөсөө илүү их нөөц үлдсэн л байдаг. Үүгээрээ тэр ясны, угийн, мөн чанарын уран бүтээлч.
Түүний дотор элсэн халуун цөл, шатаж, дүрэлзэж буй гал, урсгал ус, гүн их булаг шанд шиг зүйлс нэгэн дор багтаж ядан оршиж, дүрүүдээрээ бүгдийг нь илэрхийлж, гаргадгаараа онцлог. Өөр юу ч байж мэднэ. Тэр дүрдээ орж, хамаг эд эсээрээ лугшиж, буцалж, шаналж, шархалж, зовж, тарчилдаг уран бүтээлч. Нэг ч удаа өнгөц, хөнгөн байдлаар дүрдээ хандаж байгаагүй. Үргэлж л цаад гүн, мөн чанараасаа бүтээсэн дүрүүдийг тэр гаргадаг.

С.Ариунбямбыг үзэгч ямар ч хувирал, эмоцигүй үзээд суух аргагүй. Үгүй ядаж, дуу алдсан л байж таарна. Түүнээс цааш бол уйлж, дуулж, хамт шаналж, өмнөөс нь өрөвдөж л үзнэ. Тэр тоглосон уран бүтээл л бол тэндээс заавал гал гарч, тэсрэлт хийгддэг. Ийм л их дотроосоо ч гаднаасаа ч халгисан их авьяас түүнд бий. Тэрбээр “Миний хувьд тухайн дүрд ажиллахдаа эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чанарыг дотоод руу гаа оруулж, сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн бусад дүрүүд нь юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал. Дүрийн эцсийн зорилго юу байна гэж их бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг их бодно. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг” гэж ярьсан байдаг.
Үнэхээр боддог, боловсруулдаг, судалдаг, нухдаг, ажилладаг гэдэг нь түүний дүр болоод уран бүтээлээсээ тод харагдаж, мэдрэгддэг. Төрмөл авьяасаа тэр ингэж зүлгэж, өнгө оруулдаг болохоор дүр нь содон, тоглосон уран бүтээлээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг гэхэд хол зөрөхгүй байх. Нөгөө талаар С.Ариунбямба гэж хүнийг тодруулж, илрүүлж гаргаж ирэх хамгийн гол зүйл бол бидэнтэй танилцсан уран бүтээлүүд нь.
Хамгийн сүүлд тэр мөн тэсэрлээ. Хачин адгам, үзээд сэтгэлийн голд тээглэм дүрийг тэр Зура-2 буюу “Цурам ажиллагаа” кинонд бүтээжээ. Б.Тамир найруулагч түүн шиг “гал”-ын хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Аль нэг уран бүтээлийнхээ гол дүрд маргаангүй хөдөлгөх л байсан. Харин энэ удаагийн бүтээлд гарцаагүй оножээ. Гаднаа хал үзсэн ч дотроо хайрлаж, дотроосоо өмөрч байдаг дүрийг тэр л гаргадаг гэдгийг “Цурам ажиллагаа” кино баталлаа.
.png)
-ТҮҮНИЙГ УРГУУЛСАН ХОЁР ЖИГҮҮР-
Монголын урлагт С.Ариунбямба гэж ийм нэгэн сонин содон уран бүтээлч төрөхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол түүний аав Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Сүхээ. Дундговь аймгийн уугуул тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон алтан үеийн ахмад уран бүтээлчдийн нэг. Энэ ч утгаар тэрбээр урлагийн гэр бүлд төрж, өссөн байна. Ээж нь мөн театрт насаараа ажилласан гэдэг. Тэгээд л аав, ээж хоёрыгоо дагаж, бригадаар явж, уран бүтээлч болох, урлагийн хүн болох замд дурлажээ. Аавынхаа тухай тэр “Аавын минь ажилладаг арга барил их өвөрмөц. Жүжигчний ур чадварын оргилд хүрсэн хүн байжээ гэж бодогддог юм. Одоо бодоход, Мэргэжлийн маш нарийн арга барилаар роль дээр ажилладаг хүн байж” гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр түүний дүрдээ ажиллах арга барил ааваас нь өвлөгджээ. Аавыгаа дэргэдээс нь харж, жүжигчин, уран бүтээлч хүн гэж ийм л байдаг юм байна гэсэн ойлголтыг ханатал авч, дараа нь Соёл Урлагийн Их сургуулийн жүжигчний ангид ороод УГЗ, доктор, профессор С.Сугар гэж агуу уран бүтээлчээс номын дуу сонсож, үгийг дуулж, нөөц туршлагаа улам баяжуулжээ. Үндсэндээ аав болон багшийнхаа үгийг сайтар авч, өдгөө уран бүтээл, амьдралдаа хэрэгжүүлж, өнөөдрийн С.Ариунбямбыг тэр бүтээж яваа аж.

-ААВЫНХАА АЖИЛЛАЖ БАЙСАН ТЕАТРААС ЭХЭЛСЭН-
Дундговь аймгийн алдарт жүжигчин аавынхаа ажиллаж, дүрээ бүтээж, хамаг авьяас билгээ зориулж байсан тус аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас тэр уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Өдгөө дэлгэцийн бүтээлд “дэргэх”-ийн өмнө тэрх тайзнаа ч дарцаг шиг хийсэж байж. Үндсэндээ тэр тайзан дээр аавыгаа давтаж, түүгээр Ч.Сүхээ гэх алдарт жүжигчин дахин тайзнаа “амилж” байсан. Театрын тайзан дээр хүүгээ гарсанд аав нь лав баярлаж байсан биз ээ. Тэрбээр тайзнаа “Худалч эхнэр” жүжгийн Үильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гэх олон бүтээлд гол болон туслах дүрд тоглож байсан. Тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн болохоор илүү бэлтгэгдэж, боловсрогдсон байх. Нөгөө талаар аавыгаа үргэлжлүүлж, аавынхаа байсан тайзан дээр тоглож, бүр илүү ихийг хийхээр дэлгэцийн уран бүтээлд ч орж, гадаадын кинонд ч тоглож, жүжигчнийхээ хувьд олон түвшинд хувирч, цойлж чадаж байгаа уран бүтээлч.

| Ир нь ханаж, элдүүрэнд зөөлөрсөн их авьяастай С.Ариунбямба |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |