Хоёр хоногийн өмнө найруулагч Б.Баатарын анхны уран бүтээл болох “Этгээд” кино нээлтээ хийлээ. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр кино урлаг дагаад хөгжиж байгааг орчин цагийн уран бүтээлүүд тодоор харуулж буй. “Этгээд” кино үүний нэгэн жишээ төдийгүй өнгө төрх, үйл явдал, хэлэх санааны хувьд өөр уран бүтээл болжээ. Ингээд уншигч танд тус кино бусад уран бүтээлээс онцлог таван зүйлийг хүргэж байна.

-КИНОНЫ ӨНГӨ-
Аливаа уран бүтээлийн нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт түүнийг амилуулах дүр, гуравдугаарт, киног илүү амьтай, бодитой болгож байгаа өнгө, дуу дүрсний зохилдолгоо. Энэ ч утгаар “Этгээд” кино бол өнгө төрхөөрөө яах аргагүй сүүлийн үед гарч байгаа кино бүтээлүүдээс онцгойрч байгаа юм. Үзэгчид киноны үйл явдалд хөтлөгдөхөөс гадна өнгө, дуу дүрсний чанарт мөн автдаг. Тэгвэл тус кино шинэ техник технологи, өнгө төрхийг бүрэн харуулсан байгааг киноны уран бүтээлчид онцолж байна.
-ЭТГЭЭД БУЮУ КИНОНЫ НЭР-
Уран бүтээлийн нэр тухайн киноны санаа, үйл явдлыг зангиддаг. Тэгвэл уг киноны нэр шууд утгаараа бол нэгэн этгээд буюу хүний тухай өгүүлнэ. Хүн бүр нэгэн этгээд байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр сайн, муу, сайхан, муухай нь холилдож хүн болдог. Түүнээс дан гэмгүй, дан гэмтэй хүн гэж үгүй. Энэ ч утгаар тус нэрийг тайлбарлаж болох бөгөөд нөгөө талаар этгээд сонин хэв маягийн шинжийг мөн агуулж байгаа юм. Харин кинонд бол өнгө мөнгөнд хэт автсан хүмүүсийн дунд үнэнч шударга, мөрөөрөө яваа өөр нэг этгээд золиослогдож байдгийг этгээд нэрээр тусгажээ. Тэгэхээр уг киноны нэр мөн нэгэн онцлог болж байгаа юм.
-ЗУРАГЛААЧ ХҮН НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАСАН-

-НҮДЭЭ ОЛСОН ДҮРИЙН СОНГОЛТ-
Дүрийг найруулагч мөн зураглаачийнхаа мэдрэмж, өгүүлэмжээр сонгожээ. Тус кинонд хэдийн олны танил болсон жүжигчид сонгогдсон мөртлөө өөр өөрийн өнгө аясыг илтгэх, мөнхүү дотортой гэгддэг жүжигчид сонгогдсон нь киноны мөн нэг онцлог байна. Тухайлбал, Г.Эрхэмбаяр, Н.Ялалт, С.Ариунбямба, Ж.Оюундарь, Ч.Сэлэнгэ гэх жүжигчид бол цөм өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн уран бүтээлчид. Жинхэнэ шинэ өнгө төрх, талбарт зөв оногдсон дүрүүд. Г.Эрхэмбаярын нүдний тоглолт, Н.Ялалт жүжигний дотоод ертөнц, Ч.Ариунбямба, Ж.Оюундарийн этгээд дүр хувиралт яг л оноогдож, дүрээ олсон гэмээр. Найруулагч өөрөө дүрээ зөв хуваарилж, олж гэмээнэ сайн уран бүтээл төрдөг. Б.Баатар найруулагч энэ үүргээ яг таг биелүүлсэн нь киноны дүрүүдээс тодорхой харагдана.
-УЙДАХ ЗАВГҮЙ КИНОНЫ ХЭСЭГ БУЮУ ШИЛЖИЛТ-
Киноны хамгийн чухал зүйл бол үйл явдал, түүний хоорондын шилжилт. Уянгын хэсэг гарч байгаад инээдмийн хэсэг рүү шууд орж болохгүй. Энэ бүхнийг найруулагч бодож, төлөвлөж, анхаарах ёстой. Б.Баатар найруулагч үүнийг хэдийн бодож, ямар байдлаар шилжиж, үйл явдлаа өрнүүлбэл киногоо сонирхолтой байлгахаа ч мартаагүй байна. Киноны хэсэг бүр анхаарал татаж, үзэгчид уйдах зав өгөхгүй байсаар дуусгаж байгаа нь киноны нэг онцлог.
Ийнхүү киноны өнгө, нэр, найруулагч, үйл явдал шилжилтээрээ "Этгээд" кино нь бусад уран бүтээлээс өвөрмөц болжээ.
| "Этгээд" киноноос онцлох таван зүйл |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |