Олон газар өр, зээлтэй, амьдралд цөхрөнгөө барсан 456 хүнийг дурсамжийн цэцэрлэгт аваачиж, зургаан үетэй тоглоом тоглуулна. Зургаан үеийн турш тоглуулах тоглоомууд нь 456 оролцогчийн дурсамжин дахь бага насных нь хүүхдийн тоглоомууд. Хэрэв бага насандаа тоглож байсан тоглоомуудаараа тоглож, зургаан үеийг давж чадах юм бол 45.6 тэрбум солонгос вонтой болох болно. Харин давж чадалгүй унаж, тоглоомдоо хожигдох юм бол үхнэ.
Сүүлчийн үед интернэтэд шуугиан тариад байгаа “Squid Game” нэртэй Netflix-ийн цуврал триллер киноны талаар сураг сонсоогүй хүн бараг үгүй байх. Солонгосын кино найруулагч Хван Донг Хёкийн зохиолыг нь бичиж, найруулсан “Squid Game” кинонд их хэмжээний цус, аллага харуулсан ч, “IMDB” онлайн мэдээллийн санд 8.3 гэсэн өндөр үнэлгээ авч, итгэмээргүй амжилт үзүүлэв. Урьд өмнө ингэж их цус гаргаж, аллага харуулсан бүтээл олон нийт, шүүмжлэгчдээс ийм өндөр үнэлгээ авч байгаагүй юм.
Өрөнд орж, амьдралд цөхөрсөн 456 хүн 45.6 тэрбум солонгос вонын шагналын сантай “Squid Game”-д оролцоно. “Squid Game”-д оролцохын тулд зуучлагчийн өгсөн нэрийн хуудсаар дамжуулж, холбогдох аж. Кинон дээр гарсан зуучлагчийн үлдээсэн нэрийн хуудсан дээрх дугаарыг амьдрал дээрх бодит хэрэглэгч рүү нь өдөрт 4000 удаагийн дуудлага ирж, нэг хүн 100 сая воноор худалдаж авах санал тавьсан гэх. Үүнээс харахад “Squid Game” кино олонх үзэгчдээ зөвхөн дэлгэцийн таашаал өгөөд болох бус, сэтгэцэд нь мөн нөлөөлсөн байгаа юм.

45.6 тэрбум вонын төлөө амиа дэнчинд тавьсан оролцогчид эхэндээ яг юу болоод байгааг ч ойлгохгүй. Эхний тоглоом эхэлсний дараа нэг оролцогч тоглоомын дүрмийг зөрчсөнөөр шүүгчид түүнийг хөнөөхөд л бусад оролцогч ухаан орно. Үнэн хэрэгтээ тэд “Squid Game”-д 45.6 тэрбум вонын төлөө бус, амьд үлдэх гэж ирсэн.
Оролцогч нарыг хооронд өрсөлдүүлэх тоглоом нь маш энгийн. Хүн бүрийн багадаа тоглож байсан олс татах, нуугдах гэх мэт. Жишээ нь, “Squid Game”-ийн нэг үед далгона чихэр хайлуулж, шүүгчдээс өгсөн дүрсийг бүтээх даалгавар байдаг. Амьд үлдэхийн төлөө тэмцэгчид бага насандаа тоглож байсан тоглоомоо дахин тоглож, “Squid Game” кино үзэгчдэдээ дурсамжаараа аялах, бага насаа эргэн санах боломж олгосон аж. Хэт их цус, аллага гардаг уг киногоор бага насны дурсамжийг орлуулах хэцүү. Гэхдээ Солонгосын нэг иргэн “Squid Game” үзээд дахин далгона чихэр идэх хүсэл төрлөө. Хамгийн сүүлд идсэнээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. Далгона одоо болтол байгаа юу. Олдохгүй л байх даа” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Үүнээс харахад “Squid Game” үзэгчдэдээ зөвхөн аллага бус, бага насных нь дурсамжийг ч мөн харуулж байгаа болж таарах юм.

45.6 тэрбум вонын төлөө үхлийн тоглоомд орооцолдсон дүрүүд бүгдээрээ л их хэмжээний мөнгөний асуудалтай ч, нийгмийн бүхий л давхаргаас бүрджээ. Жишээлбэл,

“Squid Game” киноны талаар БНСУ-ын Сангмён их сургуулийн Дэлхийн соёлын контентын профессор Ким Пён Ганг “Бодит амьдрал дээр бусдад гадуурхагддаг, зовлон үзсэн үзэгчдэд “Squid Game” киноны дүрүүд маш их нөлөөлж, өөртэй нь адилхан санагдаж байгаа юм” хэмээжээ. 45.6 тэрбум вонын төлөө үхлийн тоглоомд оролцож байгаа бүх оролцогч аль ч нийгмийн давхарга байсан хамаагүй тоглоомын үеэр бүгд адил тэгш эрхтэй болох. Харин бүгд адил тэгш эрхтэй үед хэн илүү хөдөлмөрлөсөн нь ялалтад хүрдэг шүү дээ. Бодит амьдрал дээр ч хөдөлмөрлөж, хичээхгүй бол унана, ялагдана. “Squid Game” ялагдлыг үхлээр харуулсан юм.

Барууны зарим хэвлэл “Squid Game”-ийг бусад киноноос “хулгай хийсэн” гэжээ. Тухайлбал, 2019 онд “Оскар”-ын шагнал хүртсэн Солонгосын “Parasite”, "The Gods Will" зэрэг киноноос санаа авсан хэмээсэн юм.
Тэгвэл “Squid Game” киноны найруулагч Хван Донг Хёк дээрх хэвлэлээр нийтэлсэн шүүмжийг үгүйсгэсэн. Тэрбээр “Squid Game” өөр ямар ч кинотой холбоогүй. Би ямар ч киноноос санаа аваагүй. Ердөө л киноны төрлөөс шалтгаалан ижил төстэй байдал үүссэн юм” хэмээжээ. Найруулагч Хван Донг Хёкийн хэлснээр “Би 2008 оноос “Squid Game”-ийг төлөвлөж эхлээд, 2009 онд кино зохиолоо бичиж эхэлсэн” гэсэн юм.
“Squid Game” киноны найруулагч Хван Донг Хёк хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа кино зохиол бичих санаагаа бага насаа дурсаж байгаад олсон тухайгаа хэлжээ. Тэгээд л Хван Донг Хёк найруулагч “Найдваргүй том хүмүүс хүүхдийн тоглоомд ялахын тулд амиараа дэнчин тавьж байгааг харуулах сонирхолтой санаа олсон” нь “Squid Game” кино болон үзэгчдийн хүртээл болсон байна. Ердөө олон нийтэд цацагдсан даруйдаа олон нийтийн анхаарлыг татсан уг киноны үргэлжлэл, дараагийн улирлыг нь асууж байгаа. Харин энэ тухайд Хван Донг Хёк “Би “Squid Game II”-ын талаар бодож чадаагүй, сайн төлөвлөгөө боловсруулаагүй байгаа. Энэ талаар бодох чинь үнэхээр гунигтай шүү дээ” хэмээжээ.

| Дурсан сана, эсвэл үх |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |