Урлагийн салбарт сайн, муу дуу, хөгжим, зохиолч, уран бүтээлчид сүлэлдэх нь жам ч дууны шүлгүүдийн агуулга, үгийн сонголт утгаа алдаад удаж байна. Нийтийн дууны урлаг уналтад орсоор,одоо сонсдог хүн ховордсон. Нэг хэсэг аав, ээж, аргал, чулуу, гол ус гээд нэгэн хэвшмэл дууны үгтэй, бие биенээсээ хуулчихсан юм шиг ялгахын аргагүй адилхан аятай дуу хэдэн мянгаараа “төрж” байв. Бүр сүүлдээ дээрх утга санаа болгон давтагдаад ирэхээр нь “Адиагийн нэрсэн гурван усны архи”, “Ээжийн тавьсан ааруул, хурууд” гэсэн үгтэй дуу хүртэл гарсан байдаг. Сүүлдээ адуундаа, багийнхаа төв, толгод бүрээр дуу бүтээчих гээд энэ салбар шороотойгоо хутгалдаж, нийтийн дуучид нэр хүндээ алдсан.
Тэгвэл орчин цагийн залуу уран бүтээлчид, дуучид олон нийтэд маш богино хугацаанд танигдаж, од болохын хүслэнд автаж, хэт улайран, зүтгэхдээ зарим нь “Чухам ямар утга агуулгатай дуу дуулж байгаагаа өөрөө ч мэдэхгүй явна. Аманд орж ирснийгээ л дуулдаг шд” хэмээн телевизийн эфирээр ярьж явна. Тэр ч бүүхэл зарим дуучны дуу үгтэй юү, үгүй юү гэдэг ч эргэлзээтэй болоод удлаа. Ингээд зогсохгүй зарим дууны шүлэг хүчирхийлэл, садар самуун, болохгүй бүхэнд уриалан дууддаг болж байгаа нь харамсалтай. Энэ нь хүүхэд, залуусын хүмүүжил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, цөөнгүй нь урлагийг тэдний амнаас унаж буй буруу ташаа үгсээр ойлгон, төлөвшихөд нөлөөлж байгаа нь тодорхой. Иймээс хүүхэд, залууст буруу үлгэр жишээ үзүүлж буй зарим дууны шүлгийг задлан хүргэе.
Унана улайгаа юу /Yeah/
Унана уйдаагаа юу /Yeah/
Унана дуртайдаа би /Yeah/
Дурлал руу унана тийм /Yeah/ хэмээх тус дууны бадгаас та бүхэн юу ойлгож, мэдэрч сонсдог вэ. Эсвэл зүгээр л бусдыг даган дуурайж сонсдог уу. Орчин үеийн залуусын хит болсон дууны нэгэн жишээ бол энэ.
“Олон долоон юм бодоод хэвтэж байхад, хөөе
Ээж орж ирээд шууд өшиглөөд босгож байхад, хөөе
Дотроо бодно, уул нь би чинь мундаг п...ш дээ
Би ер нь нээх олон юм бодох дургүй ээ” хэмээх ээжийгээ доромжилсон агуулгатай, “Хүний сайныг ханилаад мэддэг, хүлгийн сайныг унаад мэддэг ч гэж байх шиг, хөөе, Монгол ардын зүйр цэцэн үг ч байх шиг, хөөе” гэх мэтээр дуу гэж сонсох нь битгий хэл уншихад эвлэхээргүй үгстэй байгааг уншигч та анзаарч байгаа биз ээ.
“ Муужгай, үгүй ээ миний муужгай
Миний муужгай зөөлхөн, миний муужгай цагаан
Миний муужгай хамгийн халуунхан
Миний муужгай хамгийн дулаахан” хэмээх Loce & 168-ын “Муужгай” хэмээх дуу нь “Миний муужгай” гэхээс өөр үггүй байгааг анзаарсан биз ээ.
&;
“Бид үйлдвэрт бүжнэ, бүжнэ
Хөөрөн баясаж хөгжин цэнгэнэ
Асуудал гараад ирвэл араа дааж бас цугтаж чадна
Бид үйлдвэрт бүжнэ, бүжнэ
Хөгжим тавиад гаднаас нь түгжинэ...
Үргэлж бүтээж, ажилдаа явж
Аяга тавгаа угааж
Нийгмийн даатгал, татвараа төлж
Хариуцлгаа хүлээх хэрэгтэй
Баасан гарагт харин
Үйлдвэрт очих хэрэгтэй” хэмээх дуу нь архидан согтуурах, садар самуунд илт уриалан дуудсан, хүүхэд, залууст буруу сэдэл төрүүлэхүйц байгааг эцэг, эхчүүд шүүмжилж буй.
&;
“Сугадаж явсан г...нүүд бүгд цөөрч
Улайм цайм би хулгай хийж
Хулгиан гэдэг нэр зүүж
Будилаанд нь орооцолдож
Өвс ороож, эм зөөж
Махны, талхны, я-ны үнэнд дарлуулж
Сайхны өмнө харц буруугүй гэж өмдөө цувталж
Нөхөр нь садарлаж, эхнэр нь зөндөө хууртавч... “Энэ л амьдрал” хэмээх нэртэй тус дуу нь өсвөр насны төдийгүй залууст ч буруу зүйл хийх сэдэл, санаа төрүүлэхүйц муу, муухай үгийг “хамж” бүтсэн байх жишээтэй.
&;
Гэрэл гэгээ, сайхан амьдрал, хүсэл мөрөөдөлд тэмүүлж байгаа бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн тархинд, зүрхэнд юугаар ч хамаагүй олонд танигдах хүсэлтэй залуус ингэж л маш хортойгоор нөлөөлж байна. Тэд дуу нэртэй гэмт хэрэг, муу муухай болгон руу хөтөлсөн үгсээр хүүхдүүдийн оюун санааг “хүчирхийлж”, булингартуулж байна. Хамгийн наад зах нь тэд хүүхэд, багачуудад “Дуучид эрх чөлөөтэй юм байна. Тэднийг дууриагаад гэмт хэрэг үйлдэж, хараал хэлж, аав, ээж гэр орноо үзэн ядаж, нүүрээрээ дүүрэн шивээс хийлгэж, хичээлээ хийхгүй, мансуурч, бусдад бэлгийн дарамт үзүүлбэл аз жаргалтай амьдарна” гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна.
| Садар самуун, бусдыг доромжлохыг сурталчилсан, гэмт хэргийн сэдэл өгөх “Энэ л амьдрал” тэргүүтэй ДУУГ СОНСОХОО БОЛЬЦГООЁ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |