ААВ Д.ПҮРЭВХҮҮГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ӨРГӨВ.
Оргүй хоосон дотор ч ямар нэгэн дуу чимээ оршиж байна. Оргүй хоосон гэдэг ердөө доторхоо маш чанад нууж чадсан зүйлсийг хэлдэг ажээ. Тийм зүйлс бидний амьдралд элбэг бус учраас л тэдгээрийг ер бусын “гайхамшиг” мэтээр бишрэн шүтэх нь түгээмэл. Угтаа бол хамгийн энгийнээс энгийн, хамгийн ойлгомжтойгоос ч ойлгомжтой зүйл байж болно. Түүнтэй адил “ҮХЛИЙГ” бид дэндүү өргөмжилсөн учраас олон хүнд “аймшиг” мэтээр төсөөлөгдөх болсон юм. Гэтэл “ҮХЭХ” гэдэг магадгүй хамгийн энгийн, зүгээр л нүдээ аних шиг зүйл байхыг үгүйсгэхгүй. Эсвэл шүлсээ хаях шиг хялбар зүйл ч юм бил үү. Их л бүдүүлгээр тооцоход “АМЬДРАХААС” л лав хүнд зүйл гэж би хувьдаа ойлгодоггүй.
-Хүү минь, амьдрах одоо чиний яриад байгаа шиг тийм амар зүйл ч биш дээ. Эр хүн юу эсэхийг үзнэ гэх вэ? АМЬДРАЛД. Гол нь ямар ч үед нэг л зангаараа байх хэрэгтэй дээ. Өгсөж уруудах аль ч цагт. Тэр л эр хүнд чухал юм билээ?
-Аав, өөр чухал зүйл юу байна.
- ХАЙРЛАХ. Бусдыг өр зүрхнээсээ хайрлалгүйгээр чи хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй. Энэ аавынх нь үг биш л дээ. Оюутан байхдаа нэг номноос уншиж байсан юм. / тамхи гаргаж асаагаад /
-Даанч өөрийгөө хайрласаар яваад дуусдаг нь олон юм. Өөр бас нэг юм байна.” ҮЗЭН ЯДАХ”. Чи үзэн ядахыг таньж мэдэхэд энэ амьдралдаа хэдий олон цаг зарцуулна. Төдий чинээ ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлнэ. /инээснээ/ Энэ бас л аавынх нь үг биш номноос уншсан юм.
- Ямар номноос.../ шүлэг бичдэг жижигхэн дэвтрээ өврөөсөө гаргаж, номын нэр бичихээр.../
-АМЬДРАЛ. Зохиолчийнх нь нэрийг хэн ч санадаггүй юм.

Зуны нов ногоон хөндий, уул толгод, байлдааны ГАЗ-66 машины хүчирхэг мотор хүнгэнэнэ. Борооны түрүүч алсын ууланд цайрч, машины цонхон дээр ганц нэг дусална. Аав минь хажуугийнхаа цонхыг ялимгүй доошлуулж, тамхиныхаа ишийг шидэж орхив. Зүүхэнтээ нуурын захад хэдэн адуу өвс хазлан зогсох харагдана. Амьдрал ямар үед сайхан бэ. Ямар үед хамгийн хэцүү төвөгтэй вэ. Хариултыг нь хүн насаараа хайсаар ололгүй буцдаг бололтой. Буцдаг гэснээс ирсэн газар руугаа буцах, тэгвэл хаанаас ирээд хаашаа буцдаг байж таарах вэ. Заримдаа “АМЬДРАЛ” төгсгөлгүй үргэлжлэл мэт санагдах, үгүй бол бүгд төгсгөл мэт санагдах нь хамаг эргэлзээний эхлэл. Ер нь оргүй хоосны тухай бодох “БОДОЛ” ч мөн адил оргүй хоосон юм.
-ШУДАРГА. Манай удмыханд энэ үг хамгийн чухал шүү. Шударга амьдрах их хэцүү л дээ? Заавал ямар нэгэн золиос шаарддаг юм. Зарим нь чамаас ”чи шударга амьдралаа гээд юу хожив” гэж асуух үе ч бий. Тийм үед өөрөө бодож олсон бэлэн хариулттай л байх хэрэгтэй дээ? Ам асуух хүн дайснуудаас чинь биш харин ч итгэлтэй дотно нөхдөөс чинь гардаг юм даа? Энэ АМЬДРАЛ уу?
-Яагаад заавал манай удмынханд гэж. Тийм хэцүү юм бол шударга амьдрах хэрэг байна уу? Хожим ам асуух хүмүүст хэлэх “ҮГ” олдохгүй бол яана.
- /их л янзгүй харснаа/ Хожим өөрөө л шийдэж дээ? Хүү минь. Хэн болж юу хийж явахаа. Тэгээд ч чиний яаж явахыг би харахгүй л дээ?
Замын хажууд зориуд босгосон ганц шон харагдана. Орой дээр нь сар шувуу сэм суужээ. Саяхан үүгээр мотоциклтэй хүн явсан бололтой, дугуйнх нь мөр их л тод харагдана. Бороон дунд хоёр гэр цайран байна. Одоо гэрт сэрүүхэн, зууханд хуурай аргал дүрэлзэж байгаадаа хэмээн төсөөлөхөд даарч байснаа мартаж дулаацах шиг болно. Аав минь дахин нэг тамхи гаргаж асаагаад шуналтайгаар соров. Бүх юмс зөвхөн “ЦАГ ХУГАЦААНД” үлджээ. Дурсамж бол гүн ухаанлаг төсөөллөөр ердөө л цаг хугацаа ажээ. Үхэл ч бас цаг хугацаа байхыг үгүйсгэхгүй. Олон дүр төрх, зан араншин, үзэл бодол, хүсэл мөрөөдөл цаг хугацаа нь дотор хадгалагдан үлдэнэ. Юуг нь ч устгаж болдоггүй “ЦАГ ХУГАЦААНЫ ФАЙЛ”-ыг хамгийн энгийнээр АМЬДРАЛ гэж үздэг ч байж болох юм.

-Яагаад харахгүй гэж. Үр ачаа үзэж өндөр наслах сайхан шүү дээ? Та эмээгийн ярьдгаар “муу амлалаа”, муу амлах ч муу даа?
-Хүү минь, хүмүүс амьдралын олон зүйлийг ойлгодог. Бас олон зүйлийг хагас дутуу ойлгодог. Түүнээс ч олон зүйлийг огт ойлгодоггүй. Аав нь энэ амьдралаас ганцхан зүйлийг сүүлийн үед сайтар ойлгоод байгаа юм.
-Юуг.../гайхан харна/
-Богино наслахаа. /санаа алдав/
Зуны үдшийн сэрүүн эргэн тойрныг нөмөрчээ. Машинаас буугаад хоёул майхнаа босгов. Гал асааж, тогоонд гоймонтой шөл буцална. Шаазан аягатай халуун хоол гар түлэх шахсанд сандран тавих газар хайваас, аав их л янзгүй хамраа үрчилзүүлж,” бариад идээч” гэв.
-Гар түлэх нь гэсэнд:
-Эр хүний амьдралд ширээтэй өдөр дандаа тааралдаад байдаггүй л юм даа? Хоолтой өдөр ч тааралдахгүй байж мэдэх юм шүү. Гар түлэгдэх яах вэ? Сэтгэлээ түлчихсэн эрчүүд л хэцүү санагддаг юм.
-Сэтгэлээ түлэхээ...
-/толгой дохиод/ Тиймээ. Сэтгэлээ түлэх...
Шөнийн тэнгэрт түг түмэн одод, түүнээс ч олон –ОДОД
Шүлгийн содон мөрүүд шиг гялалзаж харагдана.
Аясын салхи, замын дэргэдүүр явган гүйгээд
Амьдрал амсхийлт, агшин төдий, зуурдын явдал мэт санагдана.
-Аав, аа. Амьдралдаа ганцхан зүйл өөрчил гэвэл та юуг өөрчлөх вэ? Майхны үүдээр саран шагайна. Тэртээд нохой хуцах бүдэг бадаг дуулдана. Бодвол ойрхон айл байгаа бололтой. Аавын зүгээс тамхины, орос машины, бензин тосны тааламжтай содон үнэр салхиар ирнэ. Хэсэг чимээгүй байснаа:
-Чам шиг дэмий балай шүлэг бичиж явсан үеээ гэв. Би дотроо тэрхэн зуур маш ихээр гомдов. Шүлэг бичих дэмий балай явдал гэж үү? Сонин юм. Яагаад ч шүлэг бичих дэмий зүйл биш. Хорвоо дээрх хамгийн утга учиртай зүйл бол шүлэг бичих.
-Яагаад шүлэг бичих дэмий балай явдал гэж.../хүд, хүд инээх дуулдаж/
-“АТААРХАЛ”-аас хол амьдармаар санагдах цаг миний хүүд ирж мэдэх л юм. Тэгвэл шүлэг бичиж явсан он жилүүддээ харамсвал яана.
-Хэзээ ч үгүй. Би л лав харамсахгүй. Харин ч баярлаж бахдах болно. Тэгээд ч би заавал зохиолч болно. Тийм итгэлтэй, ямар ч эргэлзээгүй хэлсэнд минь эргэлзсэн байдал аавын минь царайд тодорсон байж таарна. Өмнө нь намайг нэг удаа тэгэж “тэнэглэхэд” минь царай нь их л арга барагдсан байдалтай харагдаж билээ.

-“АТААРХАЛ”-аас хол амьдрах хэцүү болов уу?
-Аав нь бусдыг атаархуулж амьдраагүй учраас сайн мэдэхгүй юм. Гэхдээ мэддэг хүмүүс нь их л хэцүү гэх юм билээ. Атаархлаас хол амьдаръя гэвэл хүмүүсээс хол амьдрах хэрэгтэй болох байх даа. Хүмүүсээс хол амьдраад хүмүүсийн тухай бичиж болох уу?
Зуны шөнө богинохон. Майхны хаяагаар гэгээ татжээ. Уулсын сүглэгэр сүүдэр голоор уруудаад аварга амьтад усанд цувж яваа мэт харагдана. Голын тохойд галуу гоог гоог дуугарна. Бодвол хар галуу л байж таарна. Хүн гэдэг хөл гартай “ХҮСЭЛ” юм шиг санагдана. Бөв бөөрөнхий ХҮСЛҮҮД л хүлэг морьд мэт уралдаж байдаг өрсөлдөөний “ЗАМ” амьдрал юм гэж үү? Замдаа бие биенийгээ атаархаж тангаралдана. Онцгүй юм. Хэрэв тийм аймаар уралдааны ”ЗАМ” юм бол нэг их олон жил АМЬДРАХ ХҮСЭЛ надад л лав төрөхгүй.
Яг жинхэнэ түүх бол өөр л дөө? Арван долоон жилийн өмнө 10 сарын 12-нд орчлон дээр аавгүй болж, амьдрал хагацлын тухай жинхэнээсээ анх удаа бодож эхэлсэн юм. Түүнээс хойш яг жилийн дараа 12 сарын 10-нд охинтой болж, би өөрөө аав болоод АМЬДРАЛ гэдэг сурах бичгийн хоёрдугаар бүлгийг уншиж эхэлсэн билээ.
ОДОО Ч ААВААСАА “АТААРХЛААС ХОЛ СУУХ САЙХАН БАЙНА УУ” ГЭЖ АСУУДАГ Ч ХАРИУЛТ НЭГ Ч СОНСООГҮЙ, ЭЭ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2013-10-12
| АТААРХЛААС ХОЛ... |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |