Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зургадугаар сарын 3-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр энэ оны гуравдугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцов. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцов. Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оху-ын засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкотой уулзлаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |