Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл, хариуцлага үүрүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгосон журмын нөхөд болон ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн ээлжит сонгууль маш нэр хүндтэй хариуцлагатай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ дарга, Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшиж байгаа Д.Энхбат нарт сонгууль, болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн монголчууд гэлтгүй дэлхий дахинаа анхаарлаа хандуулж байна. Төрийн тэргүүний сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ, ямар үр дүнтэй гарах вэ гэдгийг ард иргэд болон олон улс ажиглаж байгаа. Энэ бол УИХ, орон нутгийн сонгууль биш. Улс төрийн намын сонгууль ч биш. Төрийн тэргүүний сонгууль учраас ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд явуулах зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн маргаан, будилаан гарч болохгүй. Сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн компанит ажилд ажиллаж байгаа бүх хүмүүст ил тод, шударга, нээлттэй байхыг уриалмаар байна. Мөн дэлхий дахинд болоод дотоодод цар тахал хэмээх аюулт өвчин нүүрлээд байгаа. Тийм учраас сонгуулийн зардлыг аль болох хямд зардлаар явуулах тухайд анхаарч ажиллах нь зүйтэй.
Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн байдаг. Нэг үгээр хариуцлагатай институцийн тэргүүн гэсэн үг. Тийм учраас би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ажилд ихээхэн анхаарна. Ялангуяа хараат бус хууль хяналт, шүүх прокурорын байгууллагын тогтолцоог бий болгож, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлд анхаарна. Хүн засагладаггүй, хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлэх, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын нам, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.
Гуравдугаарт, Монголы Улсын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна. Дараа нь гадаад бодлого. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
Дөрөвдүгээрт, Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэдгийг хэллээ.
| У.ХҮРЭЛСҮХ: Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан, хамгаална |
|
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |