Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод Консулын патентыг нь гардуулсан байна. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлж байгааг онцлов. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдав.
Консулын газрын тойрогт оршин суугаа болон Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-д зорчиж буй иргэд, бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, ажиллахыг захиж, ажлын амжилт хүсэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суугаа Консулын газрын консулын тойрогт БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг хамаардаг болно.
| Консулын патент гардуулав |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |