Парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер нарын албан ёсны уулзалт эхэлсэн юм.
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер уулзалтын эхэнд ардчиллын үнэт зүйл нэгтэй Монгол Улсын парламентын тэргүүнтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Иргэдийн төлөөлөл болсон парламентын даргын айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээгээд, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарал хандуулан ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Эхний ээлжинд тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй аж. Энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга тодотгосон.
Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбар дахь төслүүд амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.
Эрхэмсэг ноён Клод Виселер, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж цөлжилтийн эсрэг дэлхий нийтэд манлайлал үзүүлэн ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр орны бий болгосон итгэлцэл, нөхөрлөл, ирээдүйн хамтын ажиллагааны бат суурь болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхэлж байгаа нь бэлгэдэл болон агуулгын хувьд гүн ач холбогдолтойг тодотгосон. Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг, эв нэгдэл, энх тайвны үзэл санаа институцийн бодит биелэл болсон Люксембургийн Их Гүнт Улсыг Европ дахь айлчлалынхаа анхны үүд болгож сонгосон нь манай улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын бат бэх суурь, хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.
Энэхүү айлчлал хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа тохиож байгаа бөгөөд Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа түүхэн айлчлал болж байгааг онцолсон юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Люксембург Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 25 жилийн хугацаанд “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалж байгаад Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Зүрх судасны чиглэлээр олон мянган эмч бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсон нь хоёр орны олон жилийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Та бидний албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өнөөгийн түвшнөөс ахиулах, дипломат хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээсэн.
Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад 5 нам, эвслийн төлөөлөл, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан ололт амжилт гэдгийг тодотгоод, УИХ-ын даргын хувиар парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мөн гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулахад тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж буйгаа дурдсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд эхлүүлсэн иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг хангасан “Нээлттэй парламент” цогц санаачилга, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон парламентын дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ухаалаг шийдлийг судлах, нэвтрүүлэх чиглэлд парламент хоорондын олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |