Ардчилсан залуучуудын холбоог Ардын намын “шүдгүй арслан” Ц.Анандбазар авах уу гэх асуулт хариултаа хүлээж байна...
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байна. Сонирхолтой нь, Ардчилсан залуучуудын холбооны сонгуулийг “Сод монгол” группын шатахуунаар хангаж, баруун солгойгүй талон олгож байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ “бэлэг” нэр дэвшигч Э.Галбадралд зориулагдаж байгаа бололтой. Иймээс бид Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Галбадрал гэж хэн бэ гэдгийг танилцууж байна.
Э.Галбадрал 2006 онд Ардчилсан намд элссэн байдаг. Анх Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүний дүрээр Ц.Элбэгдоржид тоогдсон. Улмаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан найман жилдээ Э.Галбадралыг “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар тус тус томилуулж “эрхлүүлж” байлаа. Үнэндээ, төрийн өмчит үйлдвэрт ээлж дараалан эзлэн суух шалтгаан нь түүний чадварт биш, улс төрийн шагнал байсан нь тодорхой биз ээ. Ингээд Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчөөс буух үед Э.Галбадрал АНУ-ын Сан франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдож, АНУ-д гурван жил ямба эдэлсэн. Өөрөөр хэлбэл, хожим Ц.Элбэгдоржийн “орогнох” газрыг бэлдсэн гэсэн үг л дээ. Ингээд өнгөрөгч 2023 оны хоёрдугаар сард Лу.Гантөмөрийг АН-ын дарга болмогц Э.Галбадрал түүний зөвлөх болсон. 2023 оны арванхоёрдугаар сард АН-ын Ажлын албаны даргаар томилогдож дэвшсэн түүхтэй.
Ташрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө “Дүнжингарав”-ын дэлбэрэлт гэх аймшигт осол болсон. Уг дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургуулийн 14,988м2 газартай нь “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайхан төрсөн дүү Ц.Отгонбаатар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК-аараа эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр 2017 оны есдүгээр сараас “Глобал иннова” сургуулийн Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Ингээд болоогүй Л.Гантөмөр “Глобал иннова” сургуулийн нэг блок барилгад нь өөрийн хувийн оффисоо байгуулсан байдаг. Энэ үед Э.Галбадрал Лу.Гантөмөрийн зөвлөх, АН-ын Ажлын албаны дарга байсан. Ингээд Лу.Гантөмөрийн оффисын гадаа машиндаа сууж байгаад “Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртөж, 35 хувь түлэгдсэн юм. Хамгийн хачирхалтай нь, Э.Галбадрал дэлбэрэлтэд өртөөд ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж байлаа. Бүрэн эдгээгүй байхдаа шахуу УИХ-ын гишүүн болохоор улайрч байсан гэсэн үг л дээ.
.jpg)
Ардын намын хууччуул “тэтгэвэр”-тээ гарч, улс төрд “тэг зогсолт” хийгээд байгаа. Үүний нэг нь Ц.Анандбазар. Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөс өөр суудалгүй хоцорсон Ц.Анандбазар МИАТ-д ч шатахуун нийлүүлж чадахгүй хэмжээнд хүрч, улс төрийн тоглолтоос арчигдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ийм ч учраас тэр өөрийн баруун гар, ойрын хамтрагч Э.Цогбадралаар дамжуулан Ардчилсан залуучуудын холбоог авч, буурь сэлгэхээр санаархаж байж магадгүй гэнэ. Учир нь, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Э.Галбадрал нь Ц.Анандбазарын ойрын хүн, хамтрагч Э.Цогбадралын төрсөн ах юм. Э.Цогбадрал нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албаны даргаар ажилладаг. Бага тэнгэрийн аманд Ц.Анандбазарт их хэмжээний газар олгож, тансаг хаус барих гол ажилд оролцсон гэгддэг. Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна.
Ийм учраас МАН-д орон зайгүй, нэр нүүргүй болсон Ц.Анандбазар Ардчилсан залуучуудын холбоонд өөрийн хүнээ тавихаар Э.Цогбадралын төрсөн ах Э.Галбадралыг зүтгүүлж байгаа сурагтай. Ингээд иргэдэд олдохгүй байгаа “Сод монгол”-ын шатахууны талоныг хурлын төлөөлөгчдөд хэдэн арван саяар нь тарааж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Богдхаан уулын Бага тэнгэрийн амыг “эзэгнэсэн” хамтрагчдын хоршил дүү рүү нь чиглэж, Э.Галбадрал Ц.Анандбазарын “БЭТ” болж байгаа юм уу даа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |