Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг, Япон Улсын “Айчи-Гакүин” их сургуулийн профессор, Айчи муж дахь Монгол Улсын Өргөмжит консулын нарийн бичгийн дарга Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа. Профессор Н.Нацүмэ нь 30 гаруй жилийн хугацаанд Монгол, Японы эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр орны харилцааны чухал гүүр болсоор ирсэн билээ.
Тэрбээр Япон эмч нарын багийн хамт жил бүр Монгол Улсад ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийхийн зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чиглэлээр суралцаж буй монгол оюутан, багш нарыг Япон Улсад суралцах, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн хоёр орны эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа, форумыг тогтмол зохион байгуулж, Монгол, Японы ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Уулзалтын үеэр ирэх онд тохиох Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрамдал, нөхөрлөл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Монгол, Японы харилцааны бат бөх гүүр болж, олон жилийн турш хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн профессор Н.Нацүмэ болон хамтран ажилладаг Япон эмч, эрдэмтэн, багш нарт талархал илэрхийлэв.
| “Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |