Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /monitoring.parliament.mn/-гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн бусад байгууллага хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг мэдээллийн нэгдсэн санд байршуулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагуудаас үнэлгээний тайлан, мэдээллийг авч нэгтгэжээ.
Тус дэд систем нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгааны тайлан, үр дагаврын үнэлгээний явц болон хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн мэдээллийг ангилан эрэмбэлж, нэгтгэн дүн мэдээ гаргах юм.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан legalinfo.mn-д бүртгэлтэй нийт 937 хуулиас нийгмийн тодорхой харилцааг зохицуулж байгаа, байнгын үйлчлэлтэй 346 хуулийг ялган системд бүртгэсэн байна. Эдгээрээс үнэлгээ хийх хугацаа болоогүй 42 хууль, үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хууль байгаа аж.
Үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хуулиас 170 хуульд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бол өнөөдрийн байдлаар 30 хуульд үнэлгээ хийж байгаа юм. Харин 104 хуульд үнэлгээ хийгээгүй байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т “хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш таван жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан байдаг ч үнэлгээ хийх шаардлагатай хуулиудын 34.2 хувд нь үнэлгээ хийгдээгүй байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагад хуулийн хэрэгжилтийн үнэлгээг цаг тухайд нь гүйцэтгэн, дүнг тухай бүр ирүүлэх чиглэлийг Улсын Их Хурлаас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ийнхүү хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний мэдээллийг monitoring.parliament.mn нэгдсэн санд төвлөрүүлснээр өмнө нь үнэлгээ хийгдсэн хуулиудыг тодорхойлох, үнэлгээний ажлыг давхардуулахгүй төлөвлөх, цаашид үнэлгээ хийх шаардлагатай хуулийг эрэмбэлэх, мөн хуульд заасан хугацаанд үнэлгээ хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавих нөхцөл бүрдэж байгаа юм.
Хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг нэг системд төвлөрүүлснээр Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон олон нийт хууль тогтоомжийн хэрэгжилт, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах боломж бүрдэхээс гадна хууль тогтоомжийг боловсронгуй болгох шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан болох ач холбогдолтой.
| Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |