Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт 2026 оны долдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа тэргүүлэв.
Эрүүл мэндийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов. Хятадын талын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Лун Жөү тэргүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон зорчиж буй иргэдтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны механизмыг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.
Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, аялал жуулчлалын зорилгоор харилцан зорчиж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан консулын байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол, ойр давтамжтай зохион байгуулах, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв.
| Монгол, Хятадын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |