Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан 2026 оны долдугаар сарын 24-ний өдөр БНСВУ-аас Монгол Улсад сууж байсан ахмад Элчин сайд нарыг хүндэтгэн хүлээн авч, нөхөрсөг зоог барив. Уулзалтаар Элчин сайд Г.Хулан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, өргөжүүлэн бэхжүүлэхэд Элчин сайд нарын оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм.
.jpg)
Энэхүү нандин харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн арвин туршлагаа цаашид ч харамгүй хуваалцан, хамтын ажиллагааны гүүр болон дэмжиж ажиллахыг хүсэв. Элчин сайд нар Г.Хулан Элчин сайдад амжилт хүсээд Монгол Улсыг өөрсдийн хоёр дахь эх орон хэмээн үздэгээ онцлон тэмдэглэж, Монголын уудам тал нутаг, үзэсгэлэнт, онгон дагшин байгаль нь тэдний сэтгэл зүрхэнд үргэлж нандин дурсамж болон оршдгийг дурдсан байна.
.jpg)
Монгол, Вьетнамын харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд цаашид ч бүхий л сэтгэл зүтгэлээ зориулан, өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ илэрхийлэв. Уулзалтад оролцсон Элчин сайд Хоанг Дуан Тинь (2010-2014) онд Монгол Улсад сууж байсан. Элчин сайд Фан Данг Дыөнг (2014–2017), Элчин сайд Доан Ти Хыөнг (2017–2020) онд сууж байжээ.
| Элчин сайд Г.Хулан Вьетнамын ахмад Элчин сайдыг хүлээн авч уулзлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |