Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Д.Булган 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын ерөнхий захирал Др. Чю Дониуд итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын мэндчилгээг уламжиллаа.
.jpg)
НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт билээ. НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлж, 2026 оны наймдугаар сарын 10–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-д оролцох урилгыг гардуулж, мэдээлэл солилцов.

Ерөнхий захирал Др.Чю Дониу Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг өндрөөр үнэлж, цаашид тус байгууллагын зүгээс үргэлжлүүлэн бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэлээ. Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хэрэгжүүлж буй үндэсний төсөл хөтөлбөрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийлэв.
ХХААБ нь дэлхий дахинд өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага юм. Монгол Улсад хэрэгжүүлж буй 2023–2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөр нь малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Монгол Улс 1973 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын 17 дугаар Бага хурлын шийдвэрээр тус байгууллагын гишүүнээр элссэн ба тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна.
| Элчин сайд Д.Булган НҮБ-ын (FAO)-ын захирал Чю Дониуд итгэмжлэх захидлаа гардууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |