Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ нь өнгөрсөн хугацааны ололтоо бататгаад зогсохгүй, ирээдүйн хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээсэн ач холбогдолтой уулзалт боллоо. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, геологи, зам тээвэр, залуучууд, спорт зэрэг салбарыг хамарсан 11 баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын иргэдийн амьдралд ойр, бодит үр өгөөжтэй болгох чухал алхам болж байна.
Монголоос малын мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир Тажикистаны зах зээлд илүү өргөн хүрээнд хүрэх боломж нээгдэж, Тажикистанаас өндөр чанартай жимс, жимсгэнэ, хөвөн, нэхмэлийн бүтээгдэхүүн Монголын зах зээлд тогтвортой нийлүүлэх нөхцөл бүрдэж байна. Үүнээс ч илүү үнэ цэнтэй нь Монголын ноолуур, Тажикистаны хөвөнг нэгтгэн нэмүү өртөг шингэсэн хамтарсан үйлдвэрлэлийн эхлэлийг тавьж буй явдал юм.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. "Монгол-Тажикистаны бизнес форум" нь айлчлалын үр дүнг эдийн засгийн хамтын ажиллагаатай холбосон онцлох үйл явдал байлаа. Бизнесийн зөвлөл байгуулах, компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх тохиролцоонууд нь хоёр улсын хувийн хэвшилд шинэ зах зээл, шинэ түншлэл, шинэ боломжийг нээж байна.
Соёл урлаг ч энэхүү айлчлалын нэгэн гүүр болж байна. Тажикистаны уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэн нь хоёр улсын ард түмнийг урлагаар ойртуулж, нөхөрлөлийг улам бататган, соёл, аялал жуулчлал, боловсролын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр орууллаа. Монгол, Тажикистаны хамтын ажиллагааны энэ шинэ хуудас хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцэл, хамтын хөгжлийн бат бөх суурь болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
| Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |