Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам эх орныхоо төрийн далбааг мандуулах ёслолыг Канад Улсын нийслэл хотноо Оттава хотын захиргаатай хамтран 2026 оны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Оттава хотын захирагчийн орлогч Стефани Плант, Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн, Олон улсын худалдаа болон олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга Ясир Накви нар байв.
Мөн Канадын төр нийгмийн зүтгэлтэн, Сенатын гишүүн асан Виктор О, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Жоя Доннелли, Канад Улс дахь дипломат корпусын тэргүүн бөгөөд Морокко Улсын Элчин сайд Суриа Отмани тэргүүтэй Кувейт, Йордан, Израил, Филиппин, Этиоп, Коста Рика, ОХУ, Малайз, Турк, Энэтхэг, Гондурас, Кипр, Пакистан, Шри Ланк, Индонез, Балба, Гүрж, Умард Македони, Тайланд, Гана, Алжир, Мальта, Ямайка, Доминикан, Египет, Өмнөд Африк, Австрали, Камерун, Гватемал зэрэг 30 орчим улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, түр хамаарагч нар оролцов.

Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Э.Сарантогос, Оттава хотын дэд захирагч Стэфани Плант, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Жоя Доннелли нар үг хэлэв. Талууд Монгол, Канадын харилцаа ардчилал, хүний эрх, зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан Иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг энэ 6 дугаар сард үзэглэсэн нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулахад түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ёслолд Канад Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Г.Голдхөүк, К.Ивкофф нар, Квэбэк муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Лемэй болон Канад Улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл, Оттава дахь Монгол сургуулийн багш, сурагчид өргөнөөр оролцов.
| Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |