Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.10) үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх уулзалтад 1990-1992 онд Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, 1992-1996 оны Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, 2001-2004 оны Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, 2008-2012 оны Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2012-2016 оны Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2016-2019 оны Улсын Их Хурлын дарга М.Энхболд, 2019-2024 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, 2025-2026 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцлоо. Улсын Их Хурлын даргаар 2007-2008 онд ажилласан, Монгол Улсын Төрийн шагналт Д.Лүндээжанцан бие чилээрхүү, 2024-2025 он ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уулзалтанд хүрэлцэн ирж амжсангүй.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 36, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаа байгуулаад 34 жил болж байгааг дурдаад, энэ хугацаанд үе үеийн Улсын Их Хурлын дарга нар монгол төрийн залгамж чанарыг хадгалж, Үндсэн хуулийн үзэл санааг бататган хөгжүүлж, хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурал, парламентад суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож хамтран ажиллахын бодит үр дүнг гарган ажиллаж байна гээд тэрбээр, нээлттэй парламентын шинэчлэлийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бодитой нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох талаар тодорхой ахиц гарсныг танилцуулсан юм. Мөн тэрбээр Монголын парламентын залгамж чанар төрийн ой санамжийг хадгалж, үе үеийн төрийн түшээдийн мэдлэг туршлага, үзэл санааны үнэт зүйлсийг нэгтгэх нь парламентат ёсыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг онцлов.
БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж Улсын Бага Хурлаас эхэлсэн байнгын ажиллагаатай парламентын 30 гаруй жилийн түүх бол Монгол Улсын ардчиллыг батжуулан хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэн бататгах, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хурдасган дээшлүүлэхийн төлөөх үйл ажиллагааг хууль тогтоох бодлогоор, түүний хэрэгжилтийн хяналтаар, мөн олон түмний оролцоотойгоор хангаж ирсэн түүх хэмээн онцолсон бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ онд олон түүхэн, чухал үйл явдлын тэгш ой тохиож буйг дурдан, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан 58 насандаа буюу 1220 онд зарлиг гаргаж Хархорум хотыг их эзэнт гүрний нийслэл хот байхаар шийдвэрлэсэн нь эртний Хүн гүрнээс эхлээд Төв Азид ээлж дараалан хүчирхэгжсэн бүхий л улсуудын чухал түшиц төв нь Орхоны хөндий байсныг илтгэн харуулдаг тухай сонирхолтой түүх өгүүлсэн юм. Тэрбээр, Хархорин хот бол тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэдгийг хэлж, эртний түүхт хотоо сэргээн босгоход зөвлөн тусалж, хүчин зүтгэхийг Улсын Их Хурлын дарга нарт уриалав.
Эдүгээгээс 880 жилийн тэртээ буюу 1246 онд Их Монгол Улсын Их Хуралдайгаар Гүюг хааныг ор залгамжлуулан суулгасан тухай Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар ярьж, манай улс эртнээс парламентат ёсны уламжлал, түүхтэй байсныг өгүүлэв. Тэрбээр парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг соёлын жишгээр төрийн залгамж чанарыг хангах, ирээдүй хөгжил дэвшлийн талаар санал солилцох чөлөөт индэр болгох зорилгоор Улсын Их Хурлын үе үеийн дарга нараас бүрдсэн “Их Хуралдай” клубыг байгуулснаа дурдан, энэ соёлыг хадгалан үргэлжлүүлж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлого, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ажлуудаа үргэлжлүүлж, парламенттай гар нийлэн ажиллаж байгааг танилцуулж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, төрийн өмчийн компаниудын засаглалыг тухай хуулийг жишээлэн ярив. Засгийн газар ажлаа эрч хүчтэй явуулахад хууль, эрх зүйн эдгээр шинэчлэлүүд маш том дэмжлэг болж байгааг тэрбээр өгүүлээд, Улсын Их Хурлын дарга нар, төр, нийгмийн зүтгэлтүүд та бүхний эхлүүлсэн үйл хэргийн залгамж чанарыг хадгалахын төлөө хичээж ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ оролцлоо гэж Улсын Их Хэрлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |