Гадаад харилцааны яамны хамт олон өчигдөр 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж, хоёрдугаар хагаст хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцлээ. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, тодорхойгүй хэвээр байгаа энэ үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, хоёр хөрш, гуравдагч хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцаагаа хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд бодит үр дүн гарган ажилласан байна.
Тайлангийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын онцлог заримыг нь дурдвал хөрш орнуудтай харилцах бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, дээд, өндөр түвшний харилцаа, яриа хэлэлцээний идэвхийг хадгалан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад онцгойлон анхаарчээ. Энэ хугацаанд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд амжилттай хэрэгжиж, Монгол, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын гурван талт уулзалт зохион байгуулагдсан нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болжээ.
Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Казахстантай стратегийн түншлэлээ бататгаж, Европ, Хойд Америк, Азийн түншүүдтэй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Гадаад харилцааны сайдын Европ, АНУ, Япон дахь айлчлал, мөн манай улсад хэрэгжсэн өндөр түвшний айлчлалууд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээжээ. АНУ-ын “Мянганы сорилтын корпораци”-ийн “II Компакт”-ын хүрээнд хэрэгжсэн усны томоохон төсөл ашиглалтад оржээ.
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцсоор байгаа аж. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг амжилттай зохион байгуулж, Женев дэх Зэвсэг хураах бага хурлын 2026 оны эхний хэсгийн хуралдааныг даргаласан байна. Мөн энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд нэг, УИХ-ын даргын түвшинд хоёр, Ерөнхий сайдын түвшинд хоёр, Гадаад харилцааны сайдын түвшинд зургаан айлчлалыг хэрэгжүүлж, Засгийн газар хоорондын комиссын долоон хуралдаан, ГХЯ хоорондын 15 бодлого, улс төр, консулын зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулжээ.
Засгийн газар хоорондын гурван гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, байгууллага хоорондын 59 гэрээг хянаж, байгуулах зөвшөөрлийг нь олгон бүртгэсэн байна. Мөн 22.208 иргэнд консулын үйлчилгээ үзүүлэхдээ иргэдэд туслах сангаас 145 иргэнд нийт 170 сая гаруй төгрөгийн тусламж олгожээ. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт байсан 91 монгол иргэнийг татан авах ажлыг зохион байгуулсан байна.
Оны хоёрдугаар хагаст бид хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ. Үүний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17), Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, Дэлхийн Монголчуудын наадам зэрэг олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулах бэлтгэлийг хангаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой холбогдуулан гадаад улсад хадгалагдаж буй түүх, соёлын өвийг эх орондоо авчран олон нийтэд толилуулах ажлыг үргэлжлүүлжээ.
| Гадаад харилцааны яам 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэв |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |