Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын 2026.06.18-нд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох бодлогын хүрээнд зүүн бүсийн нефтийн орд газарт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан.
Сүүлийн жилүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК болон "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлжээ. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993, 1995, 1997 онд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарсан байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болоод байсан юм.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөх бөгөөд хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулсан аж. Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй дээрх хоёр компанид хяналт шалгалтаар тогтоогдсон, Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад нийгмийн даатгал, татвар, актын төлбөрийг тухайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үүргийн дагуу үе шаттайгаар Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт тухай бүр суутган тооцох замаар нөхөн төлсөнд тооцох, цаашид нөөц ашигласны төлбөр, татвар, шимтгэлийг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу зохицуулахад уг хуулийн төсөл чиглэсэн.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох, шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, татвар, нийгмийн даатгал болон актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах, өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалж, тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тус гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тодорхой болно.









| Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |