Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Хорват Улсад 2026 оны зургадугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Олон туйлт ертөнцийн эрин үе, олон чиглэл, нэг ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдсан “Дубровник форум”-д оролцлоо. Тэрбээр форумын үеэр болсон “Хүчний төвүүдийн дунд, олон тулгуурт дипломат үйл ажиллагаа, сургамж” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын талаар танилцуулав.
Түүнчлэн, Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Хорватын Гадаад хэрэг, Европын яамны Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич-тай 2026 оны зургадугаар сарын 26-ны өдөр хоёр улсын ГХЯ хоорондын Улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалтыг хийв. Сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцсэн байна. Цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг бодит агуулгаар хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн дэд сайд Мнацакан Сафарян-тай хоёр талын уулзалт хийлээ. Монгол, Арменийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцсон юм. “Дубровник форум” нь 2006 оноос хойш зохион байгуулагдаж буй олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шинэ тутам тулгарч буй сорилтын талаар хэлэлцдэг чухал платформ бөгөөд 19 дэх удаагийн форумд 50 орчим улсын өндөр түвшний төлөөлөгч оролцлоо.
| Хорват Улсад Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ажиллалаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |