Сонгууль болгоны өмнө тойрог услах, гишүүдийн цуваа хөдөөг зорьж, Малчны хууль, тэтгэврийн асуудлаа урдаа бариад чихэн дээр цэцэг ургуулах ажлаа эхлүүлдэг уламжлалтай. Тэгвэл 2028 оны хөл ухуулга хэдийнээ эхэлж, том жийптэй дарга нар хөдөөг тойроод эхэлжээ. Ингэхдээ тэд эхлээд намын бодлогоо танилцуулах нэрээр тойрогт шинээр нэр дэвших гишүүдээ одоогийн УИХ-д сонгогдсон гишүүдээрээ далимдуулж, тойргоо услладаг улс төрийн уламжлалт арга хэрэгжүүлж эхэлсэн байна.
МАН-ынхан ард түмэнд эргэж ирнэ гэх уриалга дэвшүүлэн гишүүдээ тойргуудад томилсон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тэргүүтэй гишүүд Хэнтий аймгаар тойрч, түүнтэй хамд “JET” скүүтрээрээ танигдсан дэд сайд асан Г.Дашням нар тойрч байна. Г.Дашнямын хувьд өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодсон. Харин ирэх сонгуулиар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг буюу зүүн бүсийн тойргийг услаж эхэлсэн бололтой.
.jpg)
Цаашлаад Говьсүмбэрт, Санхүүгийн зохицуулах хоооны дарга асан С.Даваасүрэн тэргүүтэй улстөрчид тойрч байгаа бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тэргүүтэй МАН-ынхан Булган аймгийг услаж эхэлжээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хувьд олон жил МАН-ын гал тогоог барьсан гэдгээрээ өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтаж, гишүүн болсон. Харин энэ удаад улс төрд танигдсан тэрбээр Булган аймаг цаашлаад хойд бүсэд нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хувьд Булган аймгийн уугуул гэдгийг олон нийт мэдэх биз. Цаашлаад Төв аймагт УИХ-ын гишүүн Д.Рэгдэлтэй хамт УИХ-ын дарга асан М.Энхболдын охин, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Хулан тэргүүтэй улстөрчид Ардын намын бодлогыг сурталчилж байгаагаа нийтэлжээ.
.jpg)


Энэ мэтчлэн Ардын намынхан уугуул суугуул нутгаараа тойргоо хуваан авсан бол Ардчилсан намынхан ч тойргуудаар тойрч явна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын хамт Глобал удирдагч сургуулийн захирал Б.Отгонбат шинэ тойрог горилогчид Архангай аймагт хөл ухуулга хийж явна.
Харин УИХ-ын гишүүн Б.Батчимэг нарын гишүүд Өвөрхангай аймагт ажиллаад ирсэн сурагтай. Түүний хуувьд өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтсан ч ирэх сонгуулиар тойрогт дэвших бэлтгэлээ базааж байгаа энэ аж. Харин Баянхонгор аймагт АН-ын гишүүн П.Нүрзэд даагаа нэхэх бололтой.

Сүүлийн үед цахим орчинд бэлэг тараалт шүүмжлэл дагуулж, сошиалд гайхуулах “дон” эрхгүй багассан. Гэхдээ л хөдөөгийн малчдыг сүлжээ, интернэтгүйгээр нь далимдуулж, цаг тооны бичгээс эхлүүлээд мэр сэр гарын бэлэг сум захиргааны удирдлагуудаар нь далидуулж тарааж л байгаа сурагтай.
Ингэж найр тавьж, хөл алдаж гүйснийхээ хариуд дөрвөн жилийнхээ ажлыг хялбархан тавиулчихдаг нь ч байдаг үзэгдэл мэт дасал болжээ. Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
Ард түмэнд хайр зарлаж, найр тавьсан улстөрчдийн буухиа үргэлжилсээр байна
| ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |