Элчин сайд Д.Булган 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямааг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтаар гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, улс орны хөгжил дэвшилд оролцоог нь нэмэгдүүлэх талаар ярилцсан байна. Мөн тэдний үүсгэл санаачилгаар бий болсон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, эх орноо сурталчлах, монгол уламжлал, хэл соёлоо хадгалахад хамтран ажиллахаар болжээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилт байдгийг онцолж, Итали дахь монгол иргэд, холбоодын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд ЭСЯ, Монгол-Италийн нийгэмлэгтэй хамтран хоёр орны аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан солилцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар санал солилцов.
Л.Нямаа нь 30 гаруй жилийн турш Монгол, Италийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд тууштай ажиллаж ирсэн бөгөөд Италийн алдарт аялагч Плано Карпинигийн “Монголчуудын түүх” номыг итали хэлнээс монгол хэл рүү орчуулж, анхны “Итали-Монгол, Монгол-Итали толь бичиг”-ийг зохион хэвлүүлсэн байна.
Монгол-Италийн нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Итали Улсад соёл, урлагийн өдөрлөг зохион байгуулах, Перужа хотын Гадаад оюутны Их сургуультай боловсролын чиглэлээр хамтран ажиллахаас гадна 2000 оноос эхлэн сар шинийн баяр “Цагаан сар”-ыг тэмдэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
| Элчин сайд Д.Булган, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүнтэй уулзав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |