Нийслэлийн сонсгол нэр төдий болж байна. Хотын хуучин дарга нар цөм байхгүй, шинэ удирдлагуудаар хүрээлүүлж, шинжээчийн тайланг танилцуулсан хурал болоод өнгөрөх нь гарцаагүй боллоо, үнэндээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийслэл дээр хэрэгжиж эхэлсэн өндөр дүнтэй том мега төслүүдийн эргэн тойронд чухам ямар асуудал бий, санхүүжилт, үйл ажиллагаа нь хэрхэн явж байгаад яв цав мэдээлэл өгөх ёстой хотын дарга асан Х.Нямбаатар, түүний багийхангүй нийслэлийн өнгөрсөн гурван жилийн төсөв хөрөнгө, төсөл, хөтөлбөрийг харах, ярих аргагүй байлаа.
Өнгөрсөн хугацаанд Метроны төсөл, Сэлбэ дэд төвийн төсөл, Туулын хурдны зам зэрэг Улаанбаатарт ойрын 20 жил эхлүүлээгүй томоохон төслүүдийг нэг дор эхлүүлж, өндөр дүнтэй санхүүжилтийг хот өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон асуудлыг нэг брчлэн ярьсан бол мөн ч их олон зүйлийг учиг тайлагдах байв. Цаашлаад нийслэлд хамгийн их хэл амдагуулсан авто замын шинэчлэл буюу хотын гудамжаар хөглөрч байсан боржин чулуун бродюрийн дуулиан, нийслэл авто замын замын татварын нэмсэн, автомашин эзэмшигчдийн замын зөрчлийг хяналтын камераар илрүүлж, торгодог болсон гээд 1.5 сая иргэн оршдог Улаанбаатарчуудын эргэлзээг тайлан олон асуултад хариулт өгөх байв.

Гэвч энэ удаагийн сонсголд оролцогчдын ихэнх нь шинжээчийн тайланг сонсож, хий халаглахаас өөрөөр шийдэлд хүрч, эргэлзээгээ тайлах асуудал сөхөгдөхгүй нь тодорхой байна. Гэтэл нийслэл энэ жил нийт 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай, хотод хэрэгжүүлж эхлүүлсэн 2027 онд дуусах төсөл хөтөлбөрүүдийн дийлэх нь тавийн хувийн хэрэгжилттэй, төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх тоон мэдээллүүд зурайж байна.
Яг ийм л ноцтой тоон судалгаанаас нийслэлчүүд хотын дарга асан Х.Нямбаатараас ам асуух байлаа. Гурван сая хүн амтай монголчуудын 1.5 сая татвар төлөгчдийн мөнгө юунд захиран зарцуулагдаж, ямар үр дүнд хүрэх байсан, хотын дарга төсвөө хэрхэн зарцуулсан тайлангаа тавих эрхтэй. Үнэхээр өнгөрсөн хугацаанд хотын дарга Х.Нямбаатар улс төрийн хардлагад орж, улс төрийн шахалтаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн бол өнөөөр сонсгол дээр ам бардам сууж баймаар. Харамсалтай, хүлээлтэд хүрсэнгүй. Өнөөдөр Х.Нямбаатарын автороор хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн олонх нь гараанаасаа гарч чадалгүй зогсоход хүрчээ. Шинжээчийн танилцуулснаар НЗДТГ-аас хэрэгжүүлж буй 16 мега төслийн нийт төсөв нь 28.9 их наяд. Эдгээр төслүүдийг гадаад бонд, гадаад зээл, нийслэлийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, гаднын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч хангалттай үр дүнд хүрээгүй гэх тоон мэдээллийг танилцууллаа.
Уг нь өдийд хотын удирдлагуудын амлалтаар Улаанбаатарчууд дүүжин тээврээр “дүүлж”, усан парк, лаг шатаах үйлдвэрүүдтэй болчихсон, утаа, хөрсний бохирдлыг мартчихсан байх байлаа. Харамсалай нь, өгсөн амлалтууд нь өнөөдрийг хүртэл цаасан дээрх төсөл хэвээрээ, Улаанбаатарчууд усанд урсах аюултай нүүр тулсан яг бахь байдгаараа л байна. Өчигдөрхөн орсон түр зуурын усархаг бороо өнөөдрийн сонсголоос илүү өмнөх нийслэлийн удирдлагуудад дүн тавьсан гэж хэлэхэд болохоор байна.

Өнгөрсөн онд нийслэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, төсвийг нэмэгдүүлсэн. Нийслэл бонд гаргасан гэгчлэн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлууд ч нийслэлд бий. Гэвч одоогоор хоёр том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болж, түр зогсоогоод байгаа юм. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн. Улмаар Гадаадын зээл ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч тус хуулийн төслийг УИХ-аас дэмжигүй унагаасан юм. Улмаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхой болж байгаа гэсэн үг. Мөн Туулын хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоохоор болсон. Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам байлаа. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байхаар төлөвлөсөн. Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байсан юм. Гэвч байгаль орчны нөлөөллийн асуудлаас шалтгаалж тус бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоох Засгийн газрын шийдвэр гараад удаж байна
Энэ байдлаараа нийслэлийн төсвийн сонсголоос хүлээлх хүлээлт алга. Нэмээд МАН-ынхан хотын дарга асан Х.Нямбаатарынхаа толгойг илээд өнгөрөх нь гарцаагүй боллоо.
| МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |