Канад Улсад суугаа эмэгтэй Элчин сайд нарын бүлгээс “Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Эдийн засаг, ахиц дэвшил ба чадавхжуулалтын хүрээн дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт форумыг Оттава хотноо 2026 оны зургадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. Эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд Канадын төр засаг, хувийн хэвшил, хүний эрхийн байгууллагууд оролцов.
Мөн эдийн засаг, санхүү, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, холбоодын төлөөлөл байлаа. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 100 орчим зочин төлөөлөгчид уригдан ирэв. Арга хэмжээнд Канад Улсын Сенатын танхимын дарга Эрхэмсэг хатагтай Рэймонд Ганье хүндэт зочноор оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар илтгэл тавив. Тус арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгээс тусгайлан дэвшүүлсэн мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд толилуулав.
Арга хэмжээний хүрээнд “Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо” болон “Эмэгтэйчүүдийн ахиц дэвшил, чадавхжилт” сэдвээр зохиогдсон хоёр хэлэлцүүлэг болсон. Канадын Сенат болон парламентын гишүүд, дипломат алба, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгмийн оролцооны талаар ярилцлаа. Мөн үүнтэй холбогдох бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар санал солилцож, яриа өрнүүлэв. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос дээрх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллав.
| Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын форум Оттава хотод болов |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |