Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Хонгорыг 2023 оны есдүгээр сарын нэгэнд тухайн үеийн Сангийн сайд Б.Жавхлангийн 173 тоот тушаалаар гурван жилийн хугацаатайгаар томилуулж байж. Тэрбээр томилогдсон цагаасаа эхлэн ТУЗ-ийн гишүүн нь Эрх бүхий албан тушаалтны хувьд “Авлигын эсрэг хууль”-ийн 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж хуульчилсан зүйл заалтыг зөрчсөн тул түүнийг өнгөрөгч тавдугаар сард ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх шийдвэр гарчээ.
Г.Хонгорыг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх болсон хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлийг хүргэж байна.
Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус банкны дотоод сургалтын зардлаас 2025 оны нэгдүгээр сарын 10, 2025. оны хоёрдугаар сарын 13, 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд гурван удаагийн гүйлгээгээр 3.0 сая төгрөг гаргуулан өөрийн Хятад хэлний сургалтын төлбөрөө төлүүлжээ. Үүнийг нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон байна.
Түүнчлэн 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр ТУЗ-ийн гишүүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны төлбөрт хураагдсан Ханхиллс хотхоны 19 ширхэг орон сууцнаас хөнгөлөлттэй үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр, жагсаалтын бус байдлаар 2 орон сууц авахаар ажилтнуудад дарамт, шахалт үзүүлсэн талаар байгууллагын хуралд холбогдох албан тушаалтнууд нь танилцуулсан юм.
Г.Хонгор нь 2026 оны нэгдүгээр сард Хөгжлийн банканд “бурхны хөрөг” 700,000 төгрөгөөр шахаад амжжээ. Тус банканд бурхан худалдаж авах батлагдсан төсөв байхгүй учир Газрын захирлууд нь хуримтлал үүсгэж ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорт бурхны мөнгийг нь төлж барагдуулсан байх жишээтэй.
Мөн 2025 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр хувийн автомашинаараа дотоод томилолт нэрээр 3.523.000 төгрөгийг банкнаас (ТУЗ-ийн даргын зөвшөөрөлтэй) гаргуулан авч Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаар ажилласан байгаа юм. Гэвч томилолтын тайлан нь “төслүүдийн хэрэгжилттэй танилцаж цаашид авах арга хэмжээний санал боловсруулах” хэмээн хаасан байна. Дээрх тайлангаас үзэхэд ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор нь ээлжийн амралт авахдаа Хөгжлийн банкнаас томилолт нэрээр 3,523,000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа аж.
Түүнчлэн “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 9.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.2-т заасны дагуу Банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлж, Банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэсэн эрхэд халдаж банкны дотоод албан томилолтоор өөрөө явах, тусгай активтай холбоотойгоор чанаргүй зээлдэгчийн үйлдвэрийг үргэлж сонирхож (НВЦ ХХК) ашиг сонирхлоо байнга илэрхийлсээр ирсэн байна.
Г.Хонгорын хувьд Засгийн газрын 2023 оны 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 3.1.3.сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй гэх шаардлагагы зөрчин томилогдож байсан юм. Тэрбээр томилогдох хугацаандаа БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Ийм хүн Хөгжлийн банкны ТУЗ-д туйлж байхад нь албан тушаалаас нь чөлөөлсөн тул байж суух газраа олж ядан байн байн Хөгжлийн банк руугаа эргэж ноцож байгаа аж.
| “Хонгор анд” Г.Хонгор хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа хууль зөрчиж байжээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |