Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Токио хотноо “Азийн ирээдүй” 31 дүгээр форумд оролцож, Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй албан уулзалт хийж, Монгол, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол, Японы “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” бүх чиглэлд амжилттай хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглэж, тус түншлэлийн “Үйл ажиллагааны 2022–2031 оны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Энэхүү зорилгын хүрээнд бүх түвшний айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.
.jpg)
Түүнчлэн Гадаад харилцааны яам хоорондын стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд, газар нэгж хоорондын хамтын ажиллагаа, ахлах, дунд шатны болон залуу албан хаагчдын солилцооны хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэж, эдгээрийг цаашид тогтмолжуулан хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болж буйд Японын талд талархал илэрхийллээ.
Мөн Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг улам бэхжүүлж, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов. Өнөөдөр эхлэх “Азийн ирээдүй” форумд илтгэл тавьж, Монгол Улсын байр суурь, хөгжлийн зорилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх үзэл баримтлалаа танилцуулах юм.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |