Н.Учралын Ерөнхий сайд болсноосоо хойш хийсэн бараг ганц ажил нь махны захаар явж, 2500 тонн нөөцийн мах сурагласан явдал байх. Өнгөрсөн тавдугаар сард махны захаар явахдаа долоо хоногийн дотор махны үнэ буулгаж, тогтворжуулна гэж байсан нь өнөөдрийг хүртэл хэвэндээ байна. Мөн махны үнэ нэмэгдсэнд Хотын дарга асан Х.Нямбаатарыг буруутгаж, 2500 тонн нөөцийн маханд хардаж, тэр даруйдаа ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш Ерөнхий сайд дахиж махны үнийн талаар ярьж, захаар явсангүй. Энэ нь махны үнийг буулгахдаа гол нь биш Хотын даргыг огцруулах ажиллагаа байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Н.Учрал сайд тухайн үед мэдэгдэл хийхдээ “Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана” гэж байв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өгсөн.
Энэ уулзалтын үеэр тэрээр "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн тодорхой үндэслэлүүд бий болсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа мэдэгдэж байв. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалга. Одоо сүүлдээ зохиомол үнийн хомсдол үүсгэдэг болсон байна гэдгийг мэдэгдэж байлаа. Гэтэл одоогийн байдлаар махны үнэ өссөн үү гэхээс буруугаагүй байгаа нь иргэдийн амьдралд хүндрэлтэй байна.

Энэ долоо хоногийг байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 27666 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33742 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.4 хувиар өсөж 33742 төгрөг, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар өсөж 37835 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, нэгдүгээр зэрэг нь 2506 төгрөг, хоёрдугаар зэрэг нь 1435 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, нэгдүгээр зэрэг нь 2300 төгрөг, хоёрдугаар зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн хүнсний ногооны үнийг мнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.2 хувиар буурч 3101 төгрөг, монгол сонгино 3.6 хувиар буурч 4285 төгрөг, монгол лууван 0.9 хувиар буурч 3182 төгрөг, хүрэн манжин 1.7 хувиар буурч 4093 төгрөг, монгол байцаа 1.0 хувиар өсөж 35858 төгрөгийн дундаж үнэтэй байна.

| МАХНЫ ҮНЭ БУУЛГАНА ГЭСЭН ЯАСАН БЭ, Н.УЧРАЛ САЙД АА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |