МАН-ынхны өнгөрсөн сонгуулиар хэдэн залуучуудаа “мандуулж”, “моодонд” оруулж гаргаж ирж байлаа. Ингэхдээ тэд УИХ-ын сонгуулиар жагсаалтад шинэ залуу гишүүдээ багтаана гэх амлалт өгч, жагсаалтынхаа эхэнд улс төрд танигдаж амжаагүй, гаднын компанид манлайлан ажиллаж байгаа шинэ залуусыг эхлээд эрэмбэлж оруулсан ирсэн.
Энэ талаар МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ “Энэ бол миний МАН-ын даргын хувьд нэр дэвшүүлж байгаа анхны сонгууль юм. Намын жагсаалтаа гурван инженерт өгч байна. Би тойрогт нэр дэвшинэ. Энэ тохиолдолд надтай хамт бүх тойрогт улстөрчид нэр дэвшиж өрсөлдөнө. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх нэрсийн тухайд миний бие “Шинэ 30 жил”-ийг эхлүүлэх гэж ийм сонголтыг хийсэн.Үндсэн хууль ч ингэж байж амилна. Хэрвээ энэ бодлого дэмжигдэхгүй бол би сонгууль удирдаж орох боломжгүй болно. Тийм тохиолдолд ёс зүйн хувьд огцроход бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай.
Өөрөөр хэлбэл, МАН-ын жагсаалтын эхэнд хот байгуулалтын салбарт мэргэшсэн боловсон хүчин хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг жагсааж, араас нь эрчим хүчний салбарын төлөөллөөс УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг, биезнесийн салбараас Ч.Анар, Т.Энхтүвшин, уул уурхайн салбараас Б.Уянга, эрүүл мэндийн салбараас Д.Ганмааг гэх мэтчилэн шинэ гишүүдээр хүч нэмж сонгуульд ялж байлаа. Цаашлаад тойргийн хууччуулаа жийж, хэрэгт унагаахыг нь угааж, туг тахихаар нь тахиж, шинэ үеийн залуусаа оруулж ирсэн нь ч бий. Түүний тод жишээ нь УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд байлаа. УИХ-ын босгыг даваад гурван жил шахам болсон гишүүд Төрийн ордонд төөрч, будилж явснаа бодвол байр сууриа олж фракцын талцалд хваагдаж, хэн нь хэний хүн болох нь ус тосоороо хэдийнээ ялгарчихаад байна.
Угтаа бол УИХ-ын сонгуулиар тодорч гарсан гишүүдийн олонх нь тухайн үеийн Ерөнхий сайд,нмындарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын гэгдэх хүмүүс байлаа. Одоо тэд улс төрд хуучирч, хөтөлж оруулсан “ах” нар нь ч байр сууриасаа буцаад байна.
Эсрэгээр МАН-д 90-ээд оны залуус хүч түрэн орж, ирж, дараагийн сонгуулийн бэлтгэлээ базааж эхэлсэн нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын шинэ даргыг тодруулах улс төрийн “зодоон” ирэх сонгуульд хэний хүн орж ирэх вэ гэдэг өрсөлдөөнд Н.Учрал тэргүүлж, МАН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Ийн МАН-ын дарга эхнээсээ 90-ээд оныхноор багаа бүрдүүлж, эхэлсний хамгийн тод жишээ нь хотын даргын томилгоо байлаа.
Хотын дарга Б.Пүрэвдагвын томилгоо ч залуухан улстөрчдөөс бүрдэж байгааг шинээр хийж эхэлсэн томилгоо харуулж байна. Нэг ёсондоо ирэх сонгуулиар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Э.Болормаа, О.Батнайрамдал, Х.Булгантуяа нарын гишүүд моодноос гарч, тойргоо, квотоо дараагийн үедээ шилжүүлэх үү гэдэг асуултууд ч гарч ирээд байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд гаднын хөрөнгө оруулалттай компаниас Сонгуулийн тухай хууль зөрчин хандив авсан байж болзошгүй асуудлаар шалгуулж байгаа. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн тухайд олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр хуулийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэтчлэн шинэ гишүүд хэдийнээ хууль хяналтын байгууллагын хаалга сахиад эхэлсэн.
МАН-ын дэргэдэх Социал демократ монголын залуучуудын холбооноос МАН-ын гишүүдийн олонх мэндэлдэг нь бичигдээгүй хууль. Анх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, дараа нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо\НАМЗХ\ гэж нэртэй байснаар нь олон нийт сайн мэднэ. Чухамдаа МАН-ыг, тэр тусмаа төрийг удирдах хүмүүс эндээс “төрдөг” гэж хэлж болно. Өдгөө тус байгууллагыг өдгөө Ерөнхий сайд Н.Учрал, түүний ойрын хүмүүс толгойлж байна.
| Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |