УИХ-ын гишүүд ээ, ажлаа хиймээр байна. Сүүлийн үед хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ч үзэгддэггүй гишүүн улам бүр нэмэгдэх боллоо. Тэдний дунд “Хэн надад юу хэлэх вэ” гэсэн шиг хэнэггүй царайлж суугаа шинэ, залуу гишүүн олон байна. Заримыг нь бүр тойргийнхон нь ч танихгүй гээд бод л доо. Ард түмнээсээ тийм хол, хөндий байж болох уу. Уг нь, хууль санаачлах, тогтоох, шинэчлэх нь УИХ-ын гишүүдийн наад захын үндсэн ажил биз дээ. Гэтэл ард иргэдийнхээ төлөө, бодит амьдралд нийцсэн олигтой ганц хууль санаачилж үзээгүй мөртлөө кнопоо худалдаж суудаг гишүүд ч байна. Жишээ нь, өнгөрсөн жилийн УИХ-ын чуулганы төсөв хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд асан Б.Жавхлан нарын гишүүд улаан, ногоон ундааны лааз өргөхөд бусад гишүүд дагаад тухайн өнгийн кноп дарж буй бичлэгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун олон нийтэд дэлгэж байв. Тус бичлэг дээр Х.Ганхуягийн “Ногоон шүү” гээд орилж байгаа нь хүртэл тод бичигдсэн байдаг. Энэ нь ногоон нь дэмжинэ, улаан нь дэмжихгүй кноп гэсэн үг. Тэрхүү бичлэгт АН-ынхан буюу Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, С.Одонтуяа, Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нар өртсөн байдаг. Харин бичлэг тарсаны дараа Х.Ганхуяг "Улаан, ногоон лааз өргөхөөр гишүүд саналаа өгдөг юм уу. Хачин юм ярих юм" хэмээн уурлаж байсан юм. Мөн өнгөрсөн намар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-руу Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн саналын томъёолол оруулж, УИХ-ын чуулганд оруулж байгаа гишүүдээр санал хураалгана гэсэн нь хуралдаан эхлэх боломжгүйд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, гишүүд ирцэндээ орохгүй Х.Булгантуяаг шөнөжин “тамласан”. Энэ мэтчилэн бусдын өмнөөс кноп дардаг, картаа шургуулчихаад хурал тасалдаг, унтдаг, кнопоо үнэд хүрэхийг хүлээгээд суучихдаг гээд гишүүдийн дунд асуудал байна. Ялангуяа жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон туршлагагүй, идэвхгүй, хууль санаачлахад тун тааруу оролцож байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь, тэднийг ард түмэндээ хэрэгтэй ганц ч болтугай хууль санаачилчихаасай гээд төрд төлөөлүүлж суулгасан байлтай.
Монголын парламент улам бүр дархлаагүй, унж дорой, чадамжгүй болж байна. УИХ улс төрийн томилгооноос өөр даацтай хуулийн төсөл боловсруулж, батлахаа байлаа. 126 гишүүнтэй парламентын гишүүдээс санаачилж, боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь ард түмний амьдралд нэмэр болохуйц, даацтай хуулийн төсөл бараг л байхгүй. Сүүлийн жилүүдэд төр төлөөлж, хууль батлах гэж гурилддаг болсон байна. Эрх баригч намынхан юм уу, мөнгө төгрөгтэй бизнесийнхэнд илт давуу байдлаар ашигтай хууль баталдаг тогтолцоо бий болчихоод байна. Бас УИХ-ын гишүүдийг хуулиа оюутнуудаар “зохиолгодог” гэх яриа хэдэн жилийн өмнөөс л гарсан. Энэ нь тийм ч ор үндэслэлгүй цуу яриа биш. УИХ-аас жил бүр 500-600 хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт хийдэг. Тэдгээр хууль нь яг хэнд, хэзээ хэрэгтэй нь тодорхойгүй. Жил болгон тийм олон хууль батлаад, өөрчлөөд байгаа юм бол иргэдийн амьдрал ахуй, гэмт хэргийн тоо төдийлөн буурсангүй. Харин ч иргэдийн амьдрал урам доройтож байна.

| ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |