Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Кино урлагийн зөвлөлөөс салбарын уран бүтээлчдийн хамт 79 дэх удаагийн Каннын Олон улсын кино наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Кино наадмын маркетын хүрээнд Монгол Улсын павильон 2026 оны тавдугаар сарын 12-20-ны өдрүүдэд ажиллан гадны кино бүтээгчдэд Монголын кино салбарын хууль эрхзүйн орчин болон зураг авалтын онцлог байршлуудыг танилцуулахын зэрэгцээ Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны албан уулзалтуудыг зохион байгуулах аж.
Мөн 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Монгол кино төсөл” танилцуулгат үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулна. Үүнд:
Найруулагч Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр”
Найруулагч Б.Бадралмаа “Давс үүрсэн 40 жил” баримтат кино,
Продюсер Г.Мандах “Шар хөвийн зэрэглээ”
Продюсер З.Тэмүүжин “Шонхор”,
Продюсер Г.Түвшинсайхан “Тарвас”
Продюсер Э.Тамир “Цасхан” анимейшн
төсөл зэрэг кино төслүүд олон улсын кино уран бүтээлчдэд танилцуулагдах юм.
(1).jpg)
Мөн “Хархорум-2025” олон улсын кино наадмын шилдэг 15 бүтээлийн нэгээр Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Д.Чанцалдуламын бүтээл “Давс үүрсэн 40 жил” баримтат киноны төсөл шалгарч байлаа. Тус киноны найруулагчаар сэтгүүлч Б.Бадралмаа ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 56 км зайд байрлах Дунд голын давсны ордоос 40 гаруй жил давс олборлож буй дөрвөн өндөр настны тухай кинонд өгүүлнэ.
“Хархорум” кино наадмыг Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн НҮТББ хамтран явуулсан бөгөөд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Мөн Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан болж байгаагаараа онцлог болсон.
.jpg)
.jpg)
Улаанбаатар Олон Улсын кино наадам энэ жил 17 дахь жилээ болсон. Тус наадмын хүрээнд 2026 оны Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европын кино маркетад “Монгол кино төслүүд” арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд танилцуулах эхний шатны сонгон шалгаруулалтад 12 уран бүтээлч төслөө ирүүлснээр “Шар хөвийн зэрэглээ”, “Буурал бүсгүй”, “Шонхор”, “94”, “Тарвас”, “Кибер харваач”, “Нойрмог нүд”, “Давс үүрсэн 40” жил зэрэг найман төсөл шалгарч, өнөөдөр эцсийн шатны танилцуулгаа хийсэн юм.
Тус уралдааны тэргүүн байрт Эргэлт.мн мэдээллийн сайтын “Давс үүрсэн 40 жил” баримтат кино шалгарсан бол онцлох гурван төсөлд “Тарвас”, “Шонхор”, “Шар хөвийн зэрэглээ” шалгарсан байна. Берлиний олон улсын кино наадамд оролцохоор шалгарсан уран бүтээлчид Берлиний олон улсын кино наадмын (Berlinale) дэргэдэх Европын кино маркетад (European Film Market, EFM)- оролцоход Кино урлагийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх юм. Энэ удаагийн Улаанбаатар олон улсын кино наадамд анх удаа баримтат кино шалгарсан нь онцлог болсон билээ.
.jpg)
.jpg)
(1).jpg)
| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |