“Боловсролын зээлийн санг улстөрчдийн хүүхдүүд хувааж, тоносон” гэх сценарийг Отгоншарын Батнайрамдал дэглэж, дэлгэж байлаа. Цаашлаад “Боловсролын зээлийн сангаас эгэл жирийн айлын олон хүүхэд хүртэж чадалгүй боломжоо алдсан. Түүний нэг нь би” гэх хохирогчийн дүрээр гарч ирсэн нь түүний сонгуулийн гол пиар байсан. Тэр байтугай АН-ын дарга Л.Гантөмөрийг “Охиноо Боловсролын сангийн зээлээр сургасан. Тиймээс би Л.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт дэвшинэ” гэж хүртэл олны анхаарлыг татаж үзсэн. Хариуд нь АН-ын дарга Л.Гантөмөр “О.Батнайрамдал гэдэг нусан буу надтай яаж өрсөлдөх юм” гэж хариу барьж, амыг нь тагласан ч, өөрийгөө сошиалд таниулах үүргээ гүйцэтгэсэн гэж болно. Өдгөө О.Батнайрамдал санасандаа хүрч, төрийн түшээгээр сууснаар Боловсролын зээлийн сангийн асуудал намжаад байна.
О.Батнайрамдал “Эгэл жирийн хөдөөний хүүхэд Ховдоос Харвардад тэтгэлэг авсан” хэмээх ном хүртэл гаргаад авсан амбицтай нэгэн. Харин улс төрд түүнийг Харвардын найз Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “крандаж” ирсэн түүхтэй. Тодруулбал, АНУ-ын Харвардын Кеннеди Их сургуулийг 2015 онд Л.Оюун-Эрдэнэ Төрийн удирдлагын магистраар, О.Батнайрамдал Бизнесийн удирдлагын магистраар хамт төгсөж байв. Тодруулбал, энэ цагийн Монголын улс төрд тооноор орж ирэгсэд буюу Харвардын төгсөгчид нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Уянга, Э.Болормаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо нар.

Ингээд Л.Оюун-Эрдэнэ сургуулиа төгсөөд Монголд буцаж ирээд УИХ-ын гишүүн болж, харин О.Батнайрамдал АНУ-д үлдсэн. Улмаар 2018 онд О.Батнайрамдалыг Монголд ирэхэд нь МАН-ын ах нарынхаа ивээлд багтсан Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан дэд захирлаар томилуулж байлаа. Улмаар 2019 оноос Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болоход О.Батнайрамдал зөвлөхөөр нь, 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар, 2023 оноос МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. Ингээд 2024 онд О.Батнайрамдалыг одоогийн ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг хормойдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зүтгүүлсээр Их хурлын гишүүн болгоод байгаа нь энэ.
Ингээд харвал О.Батнайрамдалын “кноп” Л.Оюун-Эрдэнийн талд баттай үйлчлэх нь тодорхой. Нэг ёсондоо Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа цагт бодлогыг нь үг дуугүй дагах Ерөнхий сайдын багийн хүн. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхэд О.Батнайрамдал хамгийн түрүүнд “Гарын үсэг зурахгүй, Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлж байсан. Харин энэ цаг үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энержи ресурс” ХХК-тай “дайн зарлаж”, Тавантолгойн ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” захирамж гаргасан. Гэтэл М.Оджаргалын “Энержи ресурс” ХХК-ийн охин компаниудаас сонгуулийн хандив авсан гишүүдийн нэг нь Ерөнхий сайдын Харвардын найз О.Батнайрамдал байсан нь олонд ил болсон. Тодруулбал, О.Батнайрамдалд “Энержи Ресурс” ХХК-аас 30 сая төгрөг, “Эм си Эс” ХХК-ийн охин компани болох “Тавантолгой цахилгаан станц усан хангамж”, “Тавантолгой нисэх буудал” ХХК тус бүр 30 сая төгрөг, “Юнайтад пауэр” ХХК 10 сая төгрөг хандивласан байна. Ийнхүү М.Оджаргалын компаниудаас О.Батнайрамдалд 100 сая төгрөгийг “Сонгуульдаа ашиглаарай” гээд хандивласан гэсэн үг. Энэ баримт нь ил болсноор “Ухаа худаг”-ийн асуудлыг УИХ дээр хэлэлцүүлэхэд О.Батнайрамдал эрх ашгийн зөрчилтэй учраас Харвардын найзынхаа талд орж чадахгүй, хандив өгсөн М.Оджаргалыгаа буруутгаж болохгүй ацан шалаанд орсон гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хөрөнгө улс төрд орсноосоо хойш тасралтгүй өссөөр ирсэн. Тэгвэл сонгуулийн өмнө 45 сая төгрөгийн орлоготой, 666 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, 300 сая төгрөгийн хадгаламжаас гадна дотоодын банк санхүүгийн байгууллагад 13 сая, гаднын банканд 55 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Харин бизнесийн хувьд “Анлок Паблишинг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэжээ.
О.Батнайрамдалын аав Ховдын гавьяат эмч хэмээн танигдсан Батбаярын Отгоншар нь өдгөө “Удам” уламжлалт эмнэлгийг үүсгэн байгуулж, ерөнхий эмчээр нь ажилладаг бол ах О.Бат-Эрдэнэ нь их эмчээр ажилладаг. “Удам” эмнэлгийн толгой компани болох “Эй Ви Жи” ХХК нь 2018 онд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан 59.4 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ. Харин эгч О.Цэнд-Аюуш нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татварын байцаагчаар ажилладаг. Ийн Харвардын гэх имиж бүрдүүлсэн О.Батнайрамдалын кноп ирэх дөрвөн жилд Л.Оюун-Эрдэнийн төлөө ажиллана гэдгийг эцэст нь дахин сануулъя.

| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН” |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |