МАН-ынхан эвлэрч байгаа нь сайндаа ч биш. 2027, 2028 оны сонгуулийг угтсан их хуйвалдаан эхэлж байгаа нь тэр. Яг үнэндээ МАН хулгайчдаар дүүрсэн. Бүгд л би чи-дээ тулж, биенийгээ авлигачин, тендерчин, хулгайч, луйварчингаар нь дуудаж, баахан үзэлцчихээд сонгуулийн өмнөхөн намынхаа нэрийг цэвэрлэх их цэвэрлэгээнд орцгоодог юм. Түүний наад захын жишээ нь бүгд МАН-д хайр зарлахаас эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд намынхаа төлөө, улс эх орныхоо төлөө чөмгөө дундартал ажилласан, зүтгэсэн гээд бүгд л ядарсан, ярвайсан дүр эсгэцгээдэг. Бараг л гэртээ орох завгүй байсан ухааны юм ярина. Мөн сонгууль дөхөхөөр эрх баригч намынхан Сонгуулийн тухай хуульд заавал нэг өөрчлөлт оруулдаг нь бичигдээгүй хууль болчихсон. 2024 онд гэхэд УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилж, холимог тогтолцоогоор сонгууль явуулж, өдгөө 126 гишүүнтэй болчихоод байгаа. Харин 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ямар өнгөтэй болох нь УИХ-ын гишүүдийн мэдэлд очсон гэхэд болмоор. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад ердөө нэг сарын хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн. Ингэснээр УИХ-ын хэд хэдэн гишүүний санаачлагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналууд яригдаж эхэлсэн гэх. Тэгэхээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох боломж гарах уу, өмнө нь сонгогдож байсан Ерөнхийлөгчдийг улираан сонгох боломж бий юү гэхчилэн сонголт гарч ирэх магадлалтай болчихоод байгаа нь хэн хэнд нь хүлээлт, итгэл үүсгэж буй.

МАН-ынхны нэр нүүрээ цэвэрлэж, сонгуульд бэлдэж байгаа дараачийн заль нь “Манай тэр хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, түүн шиг сайн улстөрч байхгүй” гэж нэгнийгээ хаацайлдаг. Ингэхдээ өөрсдийгөө зүгээр ч нэг өмөөрөөд өнгөрөхгүй ичсэн хүн хүн ална гэдэг шиг “АН-ынхан л хулгай хийдэг” гээд мэлзчихдэг нь тэдний гэм биш зан болоод удаж байна. Ер нь тэгээд санаа нийлээгүйгээ шоронд хийчихдэг хүч МАН-д бий болчихсон гэдгийг хэд хэдэн жишээнээс харж болно. Энэ мэтчилэн өөрсдийгөө гэмтгүй "амьтад" болгон дөвийлгөсөөр сүүлчийн жилүүдэд ялалт байгуулсан МАН-ынхан албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж байгаа мөртлөө ард түмнийхээ төлөө хуруугаа ч хөдөлгөж үзэлгүй ээлжилж сайд болсоор дөрвөн жилийг элээж байна. Цаг үе, залуучуудын үзэл бодол өөрчлөгдөхийн хэрээр албан тушаал, эрх мэдлийн шуналтай, хулгайчаараа алдаршсан бас гаршсан МАН-ынханд хууртдаг, итгэдэг үе өнгөрсөн гэдгийг ирэх жилийн сонгуулиуд ар араасаа харуулах биз. Улс төрийн бусад намууд уналтад орж, сэхээнээс гарч амжаагүй байгаа энэ эгзэгтэй үед МАН эвлэлдэн нэгдээд эхэлж байгаа нь өнөөх би чи-дээ тулаад байсан улстөрчдийн авлига, албан тушаалын хэргүүд нам дарагдаж, сайд, дарга нарын суудал улам бүр үнэд хүрч эхэлнэ гэсэн үг. Уг нь, МАН болон үе үеийн Ерөнхий сайд нь "Хулгайч, луйварчидтайгаа тэмцэнэ, үнэн шударгаар хариуцлага тооцно, хулгай, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнтэй ч эвлэлдэн нэгдэж чадахгүй" гэж хангалттай сайн улс төржсөөр ирсэн. Харин сонгууль дөхөөд эхлэхээр МАН нэг ч хулгайчгүй болж, гишүүд нь намдаа төдийгүй бүр бие биедээ хайр зарлаад эхэлдэг болжээ.

Байнга шахуу албан тушаал өгч, авалцдаг МАН-ынханд хүчээ нэгтгэхээс илүү хошуугаа нэгтгэдэг үе бас бий. Ер нь бол олны нүдэн дээр “үнсэлцэж” байгаад хамгийг нь цөлмөдөг нь МАН. Түүнийг нь ард түмэн ч авлига, албан тушаалын өртэй, ялын үнэтэй үнсэлт гэдгээр нь андахаа больсон. Нэгнийгээ тэвэрч байгаа, үнсэж байгаа, харж байгаа болгонд нь “Яаж хувааж идэх вэ, яаж наймаалцах вэ” гэсэн шуналын сэтгэл дүүрэн байна уу гэхээс "Яаж хөгжүүлэх вэ, яаж сайжруулах вэ" гэсэн улстөрчийн чин сэтгэл төдийхөн ч байдаггүй нь илт. Ингээд үе үеийн МАН-ынхны нялуун үнсэлтүүдийн заримыг нь эргэн сануулъя.
2017 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд М.Энхболд ялж, Ц.Нямдорж цөөн санал авч ялагдахдаа түүнд баяр хүргэж, тайзан дээр үнсэж байснаас тэдний үнсэлтийн түүх эхэлдэг. Харин духан дээрх үнсэлт бол одоогийн Ерөнхийлөгчөөс эхлэлтэй гэхэд хол зөрөхгүй. Учир нь, 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон МАН-ын Бага хурлын үеэр намын даргад нэр дэвшиж байсан У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар тунан үлдэж байжээ. Тэгээд У.Хүрэлсүх намын даргаар сонгогдсныхоо дараа Д.Хаянхярваагийн духан дээр нь үнсэж, эв нэгдлээ илэрхийлж байв. Сүүлд нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход нь бас л духан дээр нь аав, ахаас нь дутахааргүй дотно үнссэн. Түүнээс хойш МАН-ынхан зөвхөн дух гэлтгүй “үнсэлцдэг” болж, “үнсэлтийн одууд” ч тодорсон. Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсондоо баярлаад хэд хэдэн хүнийг үнсээд авсан ч харамсалтай нь сар гаруйхны дараа сайдын суудлаасаа буусан. Тэдний араас буюу 2023 онд Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг, Ц.Даваасүрэн нарын хацар, уруул дээрх баярын үнсэлтүүд замбараагаа алдаж, олны доог тохуу болоод дууссан. Эрх баригч намынхны үнсэлтүүд хэр их байна, хэр нялуун байна төдий чинээгээр ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо байдгийг батлан харуулдаг. Харин дараагийн ээлжинд хэн хэн “үнсэлцэж”, сар болохгүй шахуу сайдын суудлаас буудаг шиг улс төрийн хатуу шанг хүртэх юм бол доо...

| МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |