Төрийн албаныхан интернэтийн “боол” болжээ. Иргэдийнхээ асуусан асуултад хариулж чадахгүй болохоороо “Албаны даргаас, хэлтсийн хүнээс, мэдэх мэргэжилтэнгээс нь асууя” гэдэг байлаа. Харин одоо хиймэл оюун ухаанаас, chatgpt-ээс л асуудаг болчихлоо. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь, хиймэл оюун ухааны хариулсан мэдээллийг боловсруулахгүйгээр албан бичиг болгодог, тэр ч бүү хэл эмгэнэл болгож гаргадаг болтлоо ядмаг болжээ.
Төрийн шагналт, СГЗ, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгсөж, урлагт хайртай, утга, уран зохиолыг эрхэмлэгч хэн бүхэн түүний араас гашуудаж байна. Ар гэрийнхэн нь түүнийг амьдруулахын тулд байдаг чадлаараа хичээсэн ч хүнд өвчний өмнө өвдөг сөхөрчихөөд байгаа хүнд үе ирлээ. Амтай болгон гашуудаж байгаагаа илэрхийлж, эмгэнэлийн захиа тэрлэж байгаа харагдана.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан ч эмгэнэлийн пост орууллаа. Хоржоонтой нь, тэд эмгэнэлтэй эмгэнэлийн пост оруулж, олны шүүмжлэлд өртөв. Нэрт яруу найрагчийн овгийг нь хагас, дутуу бичиж “галзуурав”. Араас нь, захын хүн хариулах зартай хэдэн бүтээлийг нь нэрлээгүй хэрнээ Ардын уран зохиолчдын бүтээлүүдийг хольж, сольж, түүнийх болгож бичив. Мэдлэг, чадварын хэлтэрхий тэдэнд байхгүй байж болох ч нягтлах, нямбай байх сэтгэл тэдэнд дутжээ. Энэ эмгэнэлээ дөрөв засаж, дөрвөн удаа салбар яамныхаа албан ёсны пэйжид байрлууллаа. Ард түмэн эсэргүүцэж, алдааг нь шүүмжилсэнд учир арга буюу бүр мөсөн устгаж орхилоо. Ийм эмгэнэлийг салбар яам нь гаргаж байна гэхээр мөн ч гунигтай. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны пэйж хуудаст оруулсан эмгэнэлийг хэн бичсэн бэ гэдэг асуулт гарч ирлээ. Хоржоонтой нь, Төрийн шагналт, СГЗ, нэрт зохиолч, сэтгүүлчийг үдсэн эмгэнэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхны өмнөөс chatgpt “бичжээ”. Хэвлэлийн албаны дарга нь, chatgpt рүү хандаж, бичиж өгсөн эмгэнэл нэртэй эмгэнэлтэй хэдэн өгүүлбэрийг нь нягтлах, боловсруулахгүйгээр албан ёсны эмгэнэл болгоод нийтэлчихсэн байгаа юм.
Салбарынх нь сайд Ж.Алдаржавхлан “Алдаатай эмгэнэл оруулсан хүмүүст хариуцлага тооцно.Би гадаад томилтоос буцаж явна” гэж өөрөөсөө холдуулсан тайлбар хийнэ лээ. Салбарын сайд нь эмгэнэлийн пост бичиж, эдит хийгээд яамныхаа пэйжид оруулахгүй нь тодорхой. Энэ ажлыг хийх хэвлэлийн албатай, тусгай албадтай байх нь зүйн ёсны хориг. Энэ бүхнийг хянах, батлах үүрэг, чиглэл түүнд бий.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Хэвлэлийн албаны даргаар И.Сарангэрэл гэж эмэгтэй ажилладаг юм байна. И.Сарангэрэл нь “Монголий вояж” ХХК-д сэтгүүлч, редактор, “Тэнхлэг зууч дижитал” сэтгүүлд ерөнхий редактор, сэтгүүлч, Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн Сэтгүүлч дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн нэгэн. Харамсалтай нь, их сургууль төгсөж, төрийн албанд ажилласан ч эмгэнэл бичих чадвар, сэтгэл зүрх түүнд байсангүй. И.Сарангэрэл хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгээгүй иргэнд цалин олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт шалгагдаж байсан бараан түүхтэй.
| АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |