Төрийн ордонд жилдээ нэг зодоон лавтай болдог юм. Тэр өдөр нь ч болчихоод байна. Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаярыг зодож, танхайрсан хэрэг мандсан. Уруул, амыг нь сэтлээд, нүд, хөмсгийг нь алаглуулчихсан байсныг ард түмэн харсан. Хууль хяналтын байгууллагадаа тулсан ч хэрэг хаагдсан, хоёр гишүүн “тохирсон”. Жилийн дараа П.Наранбаяр Боловсролын сайдын суудлаасаа бууж, Б.Найдалаа Эрчим хүчний сайд болох тохироонд хүрчихээд байж байна.

ХҮН намын хоёр гишүүний зодооны ойн дээр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын орлогч Т.Даваадалайд гар хүрэв. Б.Найдалаа, П.Наранбаяр хоёр шиг өрөөнд биш, Төрийн ордны хонгилд, Байнгын хорооны танхимын үүдэнд, сэтгүүлчдийн өмнө шилдэж аваад, жишим ч үгүй шидчихлээ. Хотын орлогч Т.Даваадалай өмнөх өдрөөс нь эхлээд Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралд загнуулсан. Үндсэндээ буруу хөл дээрээ босчихсон аятай босож, суусан ч загнуулаад байлаа, эцэст нь “зодуулав”. Хоржоонтой нь, Т.Даваадалай ариун цэврийн өрөөний асуудлаас болж энд хүрсэн. Өмнөх өдөр нь Д.Энхтүвшин гишүүн асуулт асуугаад байхад алга болсон. Н.Учрал уурлаж, “Хааччихаад ирж байгаа юм, Т.Даваадалай” гэхэд хүргэсэн. Урдаас нь “Нойл орчихоод ирсэн юм, дарга” гэж хариулаад, үргэлжлүүлээд загнуулсан. Дараа өдөр нь, Д.Энхтүвшин гишүүн Туулын хурдны замын асуудлаар дахиад асуулт асуусан. Хариулах хүн байгаагүй, харин Т.Даваадалай “Хотын дарга ариун цэврийн өрөө орсон” гэж хэлээд, мушгиулав. “Баяраа өөрөө л унасан юм байна лээ шүү дээ” гэдэг шиг өчигдөр Т.Даваадалай биш, Хотын дарга л ариун цэврийн өрөө орсон юм байна лээ. Хртын орлогч хүний, өөрийн ариун цэврийн өрөө орсон асуудлыг яриад хоёр өдөр “чангалууллаа” гэсэн үг л дээ.

Хотынхонтой хоёр өдөр хонь, чоно шиг байж, хэрүүл, зодоондоо хүргэсэн Д.Энхтүвшин гишүүний ёс зүйн асуудал одоохондоо ярихгдахгүй байх. Төрийн ордон оргоо, бусгаа, түм бужигнаж байна. Тэгвэл бид Н.Учрал загнуулж, Д.Энхтүвшинд заамдуулсан Хотын орлогч Т.Даваадалай гэж хэн бэ гэдгийг товчхон танилцуулж байна.
НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалай төмөр замчин гэр бүлээс гаралтай. Тэрбээр ОХУ-д Зүтгүүрийн аж ахуйн инженерээр сурч, төгсөж ирээд УБТЗ нийгэмлэгт Туслах машинч, машинч, засварын хүлээн авагч, засварын инженерээр ажиллаж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд Т.Даваадалай “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч болсон.
Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай Х.Нямбаатарын хэрэгжүүлж эхлээд буй “Улаанбаатар метро”-ны төслийг удирдаж буй. Өөрөөр хэлбэл, ах Т.Даваадалай Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, дүү Т.Мөнхдалай нь Х.Нямбаатарын “Улаанбаатар метро”-ны төслийн менежер. Хотын дарга Х.Нямбаатар төрсөн ах дүү хоёроор баруун, зүүн гар хийж, өөртөө хүчин зүтгүүлж байгаа гэсэн үг. Дүү Т.Мөнхдалайгийн хувьд “Шинэ монгол” сургуулийн төгсөгч, МАН-ын Ж.Галбадрах, ХҮН-ын П.Наранбаяр нарын шавь юм.
Хотын даргын “цус сэлбэж” Японоос “олж” ирсэн төлөөлөгчийн нэг тэр гэсэн үг. Тэгэхээр Хотын даргын үг, үйлдлийг ягштал биелүүлж, халаас, хараа хоёрт нь багтаж явах нь тодорхой. Энэ ч утгаараа даргынхаа ариун цэврээ орсон асуудлыг хамгаалж байгаад, дал мөрөөрөө “шидүүлж” байгаа юм.
| Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |