Б.Мөнхсоёлын хувьд, “Мастер түншлэл” ХХК-ийн 20 хувь, “Эн Си Си Эс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. “Мастер түншлэл” ХХК нь Сүхбаатар дүүрэг, “Хангай хотхон”-ын баруун талд орших “Go To” маркет худалдааны төвийг байгуулаад байгаа билээ. “Мастер түншлэл” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Жэй Эм”, “Стандард Инвестмент Банк Жапан” зэрэг компанийг эзэмшдэг.
Харин Б.Мөнхсоёлын нөхөр Очиржавын Баттөр “Эн Си Си Эс” ХХК-ийг Хүрэлбаатарын Ихбаяр гэгчтэй хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Уг компани нь эрчим хүч, инженерийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тавантолгой дулааны цахилгаан станцад 120 сая төгрөгөөр барилгын зөвлөх үйлчилгээ өгөх тендерт шалгараад удаагүй байгаа юм.
Б.Мөнхсоёлыг улс төрд хөл тавьснаас хойш “Эн Си Си Эс” компанийн тендерт оролцох давтамж нь нэмэгджээ. Хамгийн сонирхолтой нь, УИХ-д сонгогдсон цагаас нь хойш буюу өнгөрсөн оны есдүгээр сараас тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерт алгасахгүй орох болжээ. Жишээ нь, 2024 оны есдүгээр сарын 15-нд “Эрдэнэт үйлдвэр”-ээс хаягдлын далангийн хяналтын систем нэвтрүүлэх, турших, аюулыг мэдээлэх, цаашдын төлөвлөлт, менежментийг хэрэгжүүлэх туршилт судалгааны ажилд 560 сая төгрөгийн тендер зарлахад “Эн Си Си Эс” компани оролцсон байна. Мөн үүнээс гадна Боловсролын яамнаас зарласан тендерүүдэд оролцсон ч бүдэрчээ. Эндээс хардаж харвал, УИХ-д сонгогдож, эрх мэдэлд хүрсэн Б.Мөнхсоёлын нөхрийнх нь эзэмшдэг компани төрийн “түүх” асар сонирхолтой байна.
Тэгвэл ХҮН намын жагсаалтыг тэргүүлсэн, боломж гарвал нөхрийнхөө компаниудад тендер зохицуулж өгөх тун их хүсэл, “дарамт”-тай яваа УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд Монгол төрийн босго өндөрдөж байгааг ганцхан жишээгээр дурдья. Б.Мөнхсоёл улсын төсөв хэлэлцэж, хэн хүнгүй сандралдаж байх үеэр гэнэт Төрийн ордноос “Би тэмбүүгүй, халдварт өвчтэй гэж гүтгэж байна. Хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай. Ингэхдээ бүр хэвлэлийн хурал зарлаж, хэвлэлийнхнийг иртэл хүлээж байгаад чанга дуугаар ийн ууртай мэдэгдэл хийж байв. Гэтэл тэр ард түмний эрүүл, амьд явах эрх зөрчигдөж, алдрай бяцхан үрс, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн гээд эмэгтэй хүнийх нь хувьд дуугарч болох ямар ч дуулиан шуугиан өрнөсөн чимээгүй суусаар л байна. Үүгээр нь түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх, эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөллийг ашиглах л гэж төрд шургалсан “кноп”-ны гишүүн гэж болох үндэслэлтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ |
|
2025-08-04 09:00:53
2025-08-04 07:20:00
2025-08-04 07:11:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 06:00:00
2025-08-04 06:00:00
2025-08-03 18:07:26
2025-08-03 14:28:21
2025-08-03 14:04:30
2025-08-03 13:20:03
2025-08-03 13:09:08
2025-08-03 12:59:46
2025-08-03 12:33:18
2025-08-03 12:03:38
2025-08-03 11:49:01
2025-08-03 11:36:56
2025-08-03 11:36:01
2025-08-03 11:31:35
2025-08-03 11:30:27
2025-08-03 11:25:24
2025-08-03 06:00:53
2025-08-03 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |